ЦЕГ: Таны хүүхдийг танихгүй хүн хүмүүжүүлж байна | News.MN

ЦЕГ: Таны хүүхдийг танихгүй хүн хүмүүжүүлж байна

ЦЕГ: Таны хүүхдийг танихгүй хүн хүмүүжүүлж байна

-Цахим орчинд “Санхүү өгнө авна”, “Сайн ахтай болъё”, “Эмо” нэртэй фэйсбүүк группууд нээгдэж ихэвчлэн насанд хүрээгүй залуусыг элсүүлж улмаар амиа хорлох, биеэ үнэлэх, садар самуунд уруу татаж байна-

ЦЕГ: Таны хүүхдийг танихгүй хүн хүмүүжүүлж байна

Манай улсад сүүлийн жилүүдэд интернет хэрэглээ, түүний хүртээмж жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Үүнийг дагаад цахим гэмт хэрэгтэй холбоотой зөрчлийн тоо, иргэн, аж ахуй нэгж байгууллагууд гадаад улсын халдлагад өртөх тохиолдол ихсэж байгаа юм. Мөн манай улсын хэмжээнд 15-34 насны залуус идэвхтэй фэйсбүүк хэрэглэдэг. Тоон үзүүлэлтээс харвал 2017 онд улсын хэмжээнд цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн тоо 299 байсан бол 2018 оны эхний хагас жилийн байдлаар 279 болтлоо өссөн нь өмнөх онтой харьцуулбал тав дахин өссөн үзүүлэлт аж.

Тухайлбал, цахим орчинд “Санхүү өгнө авна”, “Сайн ахтай болъё”, “Эмо” нэртэй фэйсбүүк группууд нээгдэж ихэвчлэн насанд хүрээгүй залуусыг элсүүлж улмаар амиа хорлох, биеэ үнэлэх, садар самуунд уруу татах зэрэг зөрчлүүд илэрч байгаа аж. Иймээс цагдаагийн байгууллагаас эдгээр групп, хуурамч хаягийг илрүүлэн, хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллаж байна.

Иймээс хүүхэд залуусыг цахим гэмт хэргээс сэргийлэх, тэр дундаа эдгээр гэмт төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос өмнө урьдчилан сэргийлж, өсвөр насны цахим хэрэглээнд анхаарал тавих, эцэг эх асран хамгаалагч нарын хараа хяналтыг сайжруулах зорилгоор ЦЕГ-аас UNFRIEND аяныг сарын хугацаанд зохион байгуулж байгаа юм. Энэ аяны хүрээнд цагдаагийн байгууллагаас иргэдэд чиглэсэн мэдээ контент, сэрэмжлүүлгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүргэхээс гадна ТББ, оюутан залуустай хамтарч олон арга хэмжээг хийхээр төлөвлөөд байна.

ЦЕГ-ын хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн тасгийн дарга, ахмад Д.Будзаан  бидэнд дараах мэдээллийг өгөв. Тэрбээр “Цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн хохирогч нь ихэвчлэн хаана хандахаа мэддэггүй. Хохирогч болчхоод эцэг эхээсээ нуугаад хэлдэггүй. Иймээс цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлж дуучин Б.Анхбаяр, Монголын залуучуудтай хамтраад энэхүү аяныг эхлүүлж байна. Аян маргаашаас эхлээд 22 хоног үргэлжлэх бөгөөд 700 орчим ерөнхий боловсролын сургуульд мэдэгдэл хүргүүлнэ. Мөн төрийн ордонд томоохон хэлэлцүүлэг зохион байгуулна”  гэв.

ЦАХИМ ОРЧНЫ ХЭРЭГЛЭЭ МАШ ЗАДГАЙ, ХАРАА ХЯНАЛТ БАЙДАГГҮЙ 

Сурагчдын холбооны тэргүүн О.Сэлэнгэтэй цөөн хором ярилцлаа.

-Өсвөр насныхны дунд цахим орчны хэрэглээ ямар байна вэ? 

-Монгол Улсын хэмжээнд хүүхдүүд хоёр наснаас эхлээд гар утастай харьцаж байна. Хүүхдүүдэд зориулсан мэдээ, мэдээллийн агуулга, аюулгүй байдал алдагдсан гэж хэлж болно. Цахим орчинд хүүхдүүдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөх маш мэдээлэл явж байгаа. Жишээ дурдахад 1970 онд хэл ярианы бэрхшээлтэй хүүхдүүд төдийлөн байдаггүй байжээ. Харин өнөө үед хэл ярианы бэрхшээлтэй хүүхдийн тоо асар их нэмэгдэж байна. Өдөрт хүүхэд хоёр цагаас илүү гар утас хэрэглэвэл 10 жилийн дараа гэхэд тэдний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж харааны бэрхшээл, сонсголын бэрхшээлтэй болно  гэсэн судалгаа бий.

-Хүүхдүүдийн цахим орчны хэрэглээнд хяналт тавих боломж бий юу? 

-Бид сурагчдын дунд судалгаа явуулахад арван хүүхэд тутмын найм нь цахим орчныг хэрэглэдэг гэсэн үр дүн гарсан. Хүүхэд бол юу үзэж харснаа даган дуурайж түүнээс үлгэр дуурайл авдаг сэтгэхүйн онцлогтой. Тиймээс олон улсад хүүхдийг гэмт хэргээс хамгаалах, хүүхдийн цахим орчноос мэдээлэл авч буй контентуудад хязгаарлалт хийх зэрэг олон арга хэмжээг авдаг. Харамсалтай нь манай улсын хэмжээнд цахим орчны хэрэглээ маш задгай, хараа хяналт байхгүй, садар самуунтай холбоотой мэдээлэл түлхүү байгаа нь хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлдөг. Эцэг эхчүүд ч цахим орчны хүчирхийлэлд өртсөн байгааг өөрөө ч мэддэггүй.

Хүүхдийн хүмүүжилд цахим орчны хэрэглээ ямар сөрөг нөлөө үзүүлж байна вэ?

Хүүхдийн хүмүүжилд мэдээж сөрөг нөлөөтэй. Жишээлбэл ээж аавтайгаа харилцах харилцаа тал дээр дутмаг, хичээл сурлагадаа муудах, садар самуунд уруу татагдах зэрэг үр дагавар бий болж байна. Ганцхан жишээ саяхан хичээлийн шинэ жилийн нээлтэд нэгэн хувийн сургуульд хүүхэд архи гаргаж ирээд баяраа тэмдэглэх гэж оролдсон. Энэ юуг харуулж байна гэхээр томчууд хүүхдүүдэд юу заана хүүхэд түүнийг даган дуурайдаг. Олон улсын жишигт цахим сүлжээг мэдээлэл авах зорилгоор өөрийгөө хөгжүүлэх байдлаар ашигладаг. Тиймээс зөв хэрэглээг бий болгох тал дээр эцэг эхчүүдийн хэрэглээ маш чухал.

Э.АРИУН 

"Болор дуран"-аар шалгав.

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-09-05 202.126.89.214

Medeelluudiig angilj turul sort bolgood zuvhun nasand huregch gedegee notolson tohioldold zuvshuurch nemj busdiig n uzuuldeg bolgoogui yum uu?

Avatar

Зочин 2018-09-05 103.229.121.214

Мэргэжлийн хүмүүс эх эцгүүдэд мэдээлэл сайн өгч зөвлөгөө биечлэн үзүүлмээр байна. Хүүхдүүдээсээ дор мэдээлэл мэдлэгтэй нь нууц биш.Зөв зохистой хэрэглээ сүүлийн үед залуучууд хүүхдүүдийн зан ааш их өөрчлөгдсөн энэ нь цахим тоглоом элдэв зөвлөгөө мэдээлэлтэй нь холбоотой санагддаг. Ийм ажил явуулж эхэлж байгаад баярлалаа.

Avatar

Зочин 2018-09-05 202.131.245.243

Тэр "танихгүй этгээдүүд"-ийг илрүүлж, баривчилдаггүй юм уу?

Avatar

ok 2018-09-05 66.181.182.163

манай цагдаагийнхан үнэхэээр хойрго маш олон жилийн өмнөөс, санхүүгийн туслалцаа авна, ах , эгч нараас гээд л улаан цайм зар яваад байдаг, тэр зарын гаргаж байга сонинг шууд хаах хэрэгтэй шдээ, шууд хууль зөрчиж байна шдээ,монгол улс нээрээ арай л бн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж