АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадаас импортолж буй 200 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн тутамд татвар ногдуулах санал тавьсан гэж тус улсын засаг захиргаанаас мэдээллэв. Шинэ татвар 10 эсвэл 25 хувь байх уу гэдэг нь тодорхойгүй байгаа аж. Хуулийн хэрэгжилт ирэх баасан гаригт хэрэгжиж магадгүй гэж Трампын засаг захиргаанаас мэдэгдэв. Бээжин үүний хариуд АНУ-ын бараа бүтээгдэхүүнд 60 тэрбум ам.долларын татвар ногдуулна гэж мэдэгдлээ.
Энэ оны тавдугаар сард Трампын засаг захиргаа Хятадын бараа бүтээгдэхүүнд 16 тэрбум ам.долларын 25 хувийн нэмэлт татвар ногдуулснаа зарласан бол долдугаар сард 34 тэрбум ам.долларын татвар ахин нэмж байгаагаа зарласан юм.
БНХАУ нь АНУ-ын хамгийн том худалдааны түнш орон. 2017 онд АНУ Хятадаас нийт 506 тэрбум долларын бараа бүтээгдэхүүн импортолсон аж.
Бээжин нийт АНУ-ын бараа бүтээгдэхүүнд нийт 50 тэрбум ам.долларын 25 хувийн татвар ногдуулаад байна.
Эх сурвалж: CNN
Т.Мядаг
Холбоотой мэдээ