“Хоншоортой” Б.Чойжилсүрэн

Хуучирсан мэдээ: 2018.09.05-нд нийтлэгдсэн

“Хоншоортой” Б.Чойжилсүрэн

“Хоншоортой” Б.Чойжилсүрэн

Баянгол дүүргийн нарны хорооллын цэцэрлэг, сургуулийн цогцолборын барилгын ажил  нь өнгөрсөн жил дуусч, хичээлээ эхлүүлээд буй. Гэвч барилгын ажлыг гүйцэтгэсэн “Хурд” групп болон Засгийн газар хоёрын хоорондын зөрчлөөс болж, тус сургууль, цэцэрлэгийн цогцолборыг улсын мэдэлд авах асуудал өнөөдрийг хүртэл Засгийн газрын түвшинд яригдсаар буй.

Анх “Хурд” групп тус цогцолборыг 24 тэрбум төгрөгөөр улсад худалдах санал тавьсан. Харин Засгийн газар үнийг буулгаж, бага үнээр авах сонирхолтой байгаа. Гэвч хоёр тал тохиролцож чадахгүй байсаар хамгийн сүүлд 17 тэрбум төгрөг дээр гацаад буй. Засгийн газар үнийн дүнг цаашид ч буулгах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн ч компанийн зүгээс тодорхой хариу өгөөгүй гэнэ. Ямартай ч хичээлийг нь эхлүүлсэн энэ цогцолбор олон улсын стандартад нийцэхүйц баригдсан учраас Нарны хорооллын иргэд ам сайтай байгаа. Харин улсын мэдэлд авч чадвал бүр ч олон эцэг эх баярлана.

“Хурд” групп бол УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийнх. Төв цэнгэлдэхийн орчмоос эхлээд хотын гайгүй байрлалд “Хурд” групп хэд хэдэн хороолол барьж, сүндэрлүүлсэн. Улсын бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж буй компани. Олон нийтийн зүгээс “УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн хотын хамаг гайгүй газар барилга, орон сууц барьсан. Улсдаа ганц цэцэрлэг, сургуулийн цогцолбор бэлэглэх нийгмийн хариуцлагатай байлгүй” хэмээн хатгах болсон. Бүр зарим нь “Манай Чойжоо хоншоортой, өгчих байх” ч гэсэн яриа ч гарсан байна лээ. Аж ахуй нэгжүүд өөрсдийн хөрөнгөөр барьсан учраас мэдээж алдагдал хүлээхийг хүсэхгүй. Гэхдээ нэг удаа Засгийн газрынхаа хэлсэн үнээр нийгмийн хариуцлагаа хүлээж, сургууль, цэцэрлэгийн цогцолбороо ардын хүүхдүүдийнх болгоход буруудмааргүй л юмсан. Ёстой олны хэлдгээр Б.Чойжилсүрэн гишүүн нийгмийн хариуцлагаа ухамсарлаад хоншоортой загнах байх өө.

Т.ОД

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж