АНУ-ын худалдааны дайнд алим, жимс тариалагчид дараагийн хохирогчид болохоос эмээж байгаа аж. Учир нь Ерөнхийлөгч Дональд Трамп энэ 2018 оны эхээр нэмэгдэл татварыг БНХАУ-д ногдуулсан.
Үүнд, БНХАУ-ын эрх баригчид дургүйцлээ илэрхийлж, АНУ-ын бүтээгдэхүүнүүдэд татвар ногдуулсан юм. Энэ мэтчилэн худалдааны дайн зургаадугаар сар хүртэл үргэлжилсэн. Одоогийн байдлаар тогтсон хэлцэлд хүрээгүй байгаа юм.
Тэгвэл энэхүү худалдааны дайнд бас нэгэн золиос болох салбар бол алим болон интоор тариалагчид ажээ. АНУ-ын фермийн ургац хураалтад алим нь жилд 2.5 тэрбум ам.долларын ашигтай зарагддаг байна. Ихэнх нь дотоодын хэрэглээнд зориулагддаг боловч үлдсэн 30 хувийг нь гаднын улс орон руу экспортолдог.
БНХАУ нь дэлхийн жимс жимсгэнийн тариалалт, үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг боловч АНУ-ын тусгай сортын алимуудыг ихээр хэрэглэдэг аж. Үүнд, улаан амтат болон сайн чанарын Гала сортын алимууд багтдаг байна. Өөрөөр хэлбэл эдгээр тусгай сортын алимуудад ногдох татвар нэмэгдэхээр АНУ-ын тариалагчдад хүндээр тусч байгаа аж. Үүнтэй тэмцэх зорилгоор АНУ-ын хөдөө аж ахуйн яамнаас тариалагчдад 12 тэрбум ам.доллараар дэмжих төлөвлөгөө боловсруулжээ. Гэхдээ мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, энэхүү төлөвлөгөө тийм ч үр дүнтэй болох эсэхэд эргэлзэж байгаа аж.
“Дэлхийн алимын зах зээл маш өрсөлдөөнтэй. Татвараас чөлөөлөгдсөн ч бидэнд эргээд зах зээлд ороход хүндрэлтэй байх болно” хэмээн Вашингтоны алимны хорооны зохицуулах захирал Ребекка Лионс мэдэгджээ.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Г. МАНДАХ