Жэби хар салхинаас болж нас барсан хүний тоо 7 болж нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2018.09.05-нд нийтлэгдсэн

Жэби хар салхинаас болж нас барсан хүний тоо 7 болж нэмэгджээ

Жэби хар салхинаас болж нас барсан хүний тоо 7 болж нэмэгджээ

Японы баруун  хэсгийг дайран өнгөрсөн Жэби хар салхинаас болж амиа алдсан хүмүүсийн тоо 7 болж, гэмтэж бэртсэн хүмүүсийн тоо 200 болж нэмэгдсэн талаар албаныхан мэдээлж байна.

Япон хар салхинаас болж нэг сая гаруй хүнээ нүүлгэн шилжүүлсэн байна. Кансайн олон улсын нисэх онгоцны буудал усанд автаж хорогдох байранд олон хүн гацсан байдалтай байгаа юм. Өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүний завиар Кансай онгоцны буудлаас зөөсөн гэжээ.

Японы цаг уурын хүрээлэнгийн урьдчилсан мэдээгээр Жэби хар салхи  мягмараас лхагва гаригт шилжих шөнө 03.00 цагийн байдлаар Японы тэнгисийг дайран өнгөрч өнөөдөр үдээс хойш 15:00 цагийн үед Оросын зүүн хойд хэсгийн бүс нутгийг чиглэнэ гэжээ. Гэхдээ салхины хурд суларна гэжээ.

 

Эх сурвалж: Japantimes 

Т.Мядаг 

 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж