68,7 тн хүүхдийн тоглоом импортолжээ

Хуучирсан мэдээ: 2018.09.05-нд нийтлэгдсэн

68,7 тн хүүхдийн тоглоом импортолжээ

68,7 тн хүүхдийн тоглоом импортолжээ
Toys collection isolated on light background

МХЕГ-аас хүүхдийн тоглоом импортлогч болон улсын байцаагчдад “Импортын хүүхдийн тоглоомын эрүүл ахуйн хяналт, анхаарах асуудал” сэдвээр сургалт зохион байгууллаа.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас импортоор орж ирж буй хүүхдийн тоглоомд холбогдох хууль, журам, стандартын дагуу хяналт шалгалтыг хийдэг бөгөөд бичиг баримтын шалгалт, биет үзлэг хийж лабораторийн шинжилгээнд хамруулдаг. 2017 онд нийт 10 улсаас 39 ААН, 27 иргэн 182,7 тн тоглоом оруулж ирсэн бол энэ оны эхний найман сарын байдлаар 31 ААН 68,7 тн хүүхдийн тоглоом импортлоод байна.

“Төрийн хяналт-Иргэн таны төлөө” аяны хүрээнд зохиогдож буй уг сургалт нь хүүхдийн тоглоомын эрх зүйн орчин, аюулгүй байдал, хяналт шалгалтын талаар импортлогчдод мэдээлэл өгч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор зохиогдож байгаа юм.

Хяналт шалгалтаар илэрч буй зөрчлийн талаар тоглоом импортлогч аж ахуйн нэгжүүдэд танилцуулан мэргэжил арга зүйн зөвлөгөө, зөвлөмж өгөв.

Эх сурвалж: МХЕГ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж