Аргентины Хуан Мартин дель Потро хагас шигшээд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2018.09.05-нд нийтлэгдсэн

Аргентины Хуан Мартин дель Потро хагас шигшээд шалгарлаа

Аргентины Хуан Мартин дель Потро хагас шигшээд шалгарлаа

Мэргэжлийн талбайн теннисний US Open буюу Америкийн нээлттэй тэмцээний эрэгтэй ганцаарчилсан төрлийн хагас шигшээд үлдэх эрхийн төлөөх тоглолтууд үргэлжилж байна. Хагас шигшээд учраа таарсан Аргентины Хуан Мартин дель Потро болон АНУ-ын Ж.Иснер нар тоглож Аргентин теннисчний ялалтаар өндөрлөсөн байна.

12 дахь удаагаа таарч буй хоёр теннисчний US Open дахь тоглолтын эхний сетийг нутгийн залуу Ж.Иснер тай-брейкээр 7-5 харьцаатай хожсон. Энэ нь Ж.Иснерийн сүүлийн ялалт байсан бөгөөд 2-р сетээс Аргентин залуу дель Потро 6-3, 7-6, 6,2 харьцаатай өрсөлдөгчөө буулгаж авсан. Ийнхүү Хуан Мартин дель Потро Америйн Ж.Иснерийг 8 дахь удаагаа буулган авч байна. Хагас шигшээд шалгараад буй Хуан Мартин дель Потро хагас шигшээд Р.Надал болон Д.Дим нарын хожсонтой нь тоглоно.

Аргентин теннисчин дель Потро 2009 онд Америкийн нээлттэй тэмцээний шигшээд Р.Федерерийг хожин түрүүлж байсан. Өнгөрсөн оны Америкийн нээлттэй тэмцээний хагас шигшээд шалгарч Р.Надалд хожигдсон. Тэгвэл энэ жил дахин хагас шигшээд шалгарч байна.

Эмэгтэй ганцаарчилсан төрөлд С.Уилльямс Чехийн К.Плишковаг 6-4, 6-3 харьцаатай хожиж хагас шигшээд шалгараад байна. Түүний дараагийн өрсөлдөгч нь өнгөрсөн оны Америкийн нээлттэй тэмцээний аварга С.Стефэнсийг буулгаж авсан Латвийн А.Севастова ажээ. Алдарт С.Уилльямс Америкийн нээлттэй тэмцээнд 1999, 2002, 2008, 2012, 2013, 2014 онуудад 6 удаа түрүүлж байсан. Харин өнгөрсөн 9 сард анхны хүүгээ төрүүлснээс хойш Их Дуулга тэмцээний цомыг хүртэж чадаагүй л байна. Энэ оны Уимблидоны шигшээд шалгарч Германы А.Керберт хожигдсон.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж