20 ширхэг тарваганы мах тээвэрлэж явсныг илрүүлжээ | News.MN

20 ширхэг тарваганы мах тээвэрлэж явсныг илрүүлжээ

20 ширхэг тарваганы мах тээвэрлэж явсныг илрүүлжээ

20 ширхэг тарваганы мах тээвэрлэж явсныг илрүүлжээ

Сонгинохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс хүн мал амьтны гоц халдварт тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг дүүргийн хэмжээнд амжилттай зохион байгуулж байна.

Тухайлбал, тус хэлтсээс “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” аяны хүрээнд дүүргийн алслагдсан замд хөдөлгөөнт постууд ажиллуулж, замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэл, жолооч нарт хяналт шалгалт хийж ажиллаж байгаа бөгөөд 2018 оны есдүгээр сарын 03-ны өдөр Эмээлтийн замд Hino ranger маркийн автомашин нь “Агнуурын зарим амьтныг агнах, барихыг хориглох” тухай тушаалыг зөрчиж 20 ширхэг тарваганы мах тээвэрлэж явсаныг алба хаагчид илрүүллээ.

Нийслэлийн хэмжээнд тарваган тахал болон мал амьтны гоц халдварт өвчин зөөвөрлөгдөн орж ирэхээс сэргийлэн уг 20 ширхэг тарваганы махыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хүлээлгэн өгчээ.

Эх сурвалж: ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА

"Болор дуран"-аар шалгав.

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

я 2018-09-05 27.123.215.222

энэ төрвөгөны маханд нугасгүй дуртай хүмүүсийг яаядаа

Avatar

mgl 2018-09-05 202.179.11.230

naad novshoo nam torgood ug.

Avatar

Bi bas tarvagni mahand durtai hun l de... 2018-09-05 175.38.9.48

Oooh ene llaruudiig yah ve, gants negiig l idshendee gus l daa, heden arvaar n ashig haij hulgain an hoisen orkuudiig hatuuhan shiitgeech ee

Avatar

Зочин 2018-09-05 103.14.38.130

neg mika avch bolkh uu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж