Орос орон даяар явагдах “Төрийн дууллыг энгийн үгээр” гэгээрлийн аян эхэлснийг зарласан хэвлэлийн бага хурал есдүгээр сарын 3-ны Даваа гаригт Москва хотноо боллоо.
Хүүхэд, насанд хүрэгчид, ахмадууд ялгалгүй бүгд дуулдаг дуу бол Төрийн дуулал. Олон хүүхэд Оросын дуулалд юу гэж өгүүлдэг тухай асуудаг. Оросын өнөөгийн Төрийн дууллыг 2000 онд үгийг нь редакторлан засварласан юм.
2016 болон 2017 онд “Төрийн дууллыг энгийн үгээр” нэртэй уралдааныг Оросын бүх сургуулийн дунд явуулсан бөгөөд хүүхдүүд Төрийн дууллын үгийн утга санааг тайлбарлан уралдацгаажээ. Уралдаанд нийтдээ Оросын 525 газрыг төлөөлсөн 2064 хүүхэд оролцсон байна.
Энэ аяны хүрээнд Төрийн дууллын утга учрыг тайлбарлан таниулах есөн төслийг хэрэгжүүлэх юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ