Үнэтэй ухаалаг төхөөрөмж ашиглахыг хориглох санал гаргав

Хуучирсан мэдээ: 2018.09.05-нд нийтлэгдсэн

Үнэтэй ухаалаг төхөөрөмж ашиглахыг хориглох санал гаргав

Үнэтэй ухаалаг төхөөрөмж ашиглахыг хориглох санал гаргав

ОХУ-ын Төрийн Думын Боловсрол, шинжлэх ухааны хорооны дэд дарга Борис Чернышов (ЛДПР) сургуулийн орчинд үнэтэй ухаалаг төхөөрөмж ашиглахыг хориглох нь зүйтэй гэсэн санал гаргалаа. Түүний үзэж байгаагаар 5000 рублиэс дээш үнэтэй төхөөрөмжийг үнэтэй хэмээн тооцож болох ажээ.

Ийм саналыг өмнө нь хэд хэдэн хүн гаргаж байсан бөгөөд хүмүүсийн санал бодол хуваагдаад байгаа юм.

Борис Чернышовын үзэж байгаагаар гар утас, бугуйн цаг зэрэг ухаалаг төхөөрөмжүүд нь хүүхдүүдийн нийгмийн ялгарлыг харуулж, ийм төхөөрөмж ашиглах боломжгүй айлын хүүхдүүд өөрсдийгөө гадуурхагдсан гэсэн сэтгэгдэл төрүүлэх ажээ. Орост ухаалаг төхөөрөмжүүдийг 10-20 мянган рублиэр худалдан авч байгаа юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж