Италийн жүжигчин Орнелла Мутии Оросын иргэншил хүсчээ

Хуучирсан мэдээ: 2018.09.05-нд нийтлэгдсэн

Италийн жүжигчин Орнелла Мутии Оросын иргэншил хүсчээ

Италийн жүжигчин Орнелла Мутии Оросын иргэншил хүсчээ

Италийн жүжигчин Орнелла Мути өөрийн гарал үүслийн талаар сэтгүүлчдэд яриад ОХУ-ын иргэншил авахыг хүсч байгаагаа хэлсэн байна.

Орнелла Мути “Хрустальный дворец” кинонд Оросын хатан хаан Анна Иоановнагийн дүрийг бүтээсэн юм. “Хрустальный дворец” кино ирэх Даваа гариг буюу есдүгээр сарын 10-нд Кремлийн ордонд нээлтээ хийх гэж байна.

“Би Орост оршин суух эрхтэй. Москва хотод бүртгэлтэй. Гэхдээ над Оросын иргэншил байхгүй. Би боломжоороо ойр ойрхон Орост ирэхийг хүсдэг. Би Оросын иргэншилтэй болох хүсэлтэй“ хэмээн Орнелла Мути сэтгүүлчдэд хэлсэн байна.

Түүний өвөө, эмээ нь Санкт-Петербургээс гаралтай ажээ. “Миний өвөө Оросын хааны эмч байсан. Эмээ маань төгөлдөр хуурч байсан. Бас манай удамд дуучин бий. Бид орос үндэс угсаатай учраас манай удам ийм урлагийн авъяастай” гэж Мути хэлжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж