Зорилгодоо 50 алхам ойртъё

Хуучирсан мэдээ: 2018.09.05-нд нийтлэгдсэн

Зорилгодоо 50 алхам ойртъё

Амьдралын зөв дадлыг бий болгох зорилготой “555 challenge” уралдаан зарлажээ. Уралдааныг санаачлагч болоод оролцогч хэсэг залуу энэ арга хэмжээг улам өргөжүүлэн "ХХХ-555" нэртэй төрийн бус байгууллагын зохион байгуулалтад орж, хоёр дахь уралдаанаа зарлаж байна. “555 challenge”-ийн 50 хоногийн турш таван эерэг дадлыг өөртөө бий болгонгоо өөрийгөө ялан дийлж, цаг хугацааны үнэ цэнийг мэдрүүлэх юм.

Уралдааныг өнгөрсөн тавдугаар сард Бээжингийн багшийн их сургуулийн оюутан Б.Төрзаяа санаачилсан юм. Түүнээс уралдааны талаар тодруулахад “Сарын хугацаа санаанд оромгүй хурдан атлаа өмнө мэдэрч байгаагүй ухаарал ололтуудыг нээсэн, бүтээсэн урт удаан хугацаа байлаа. Энэ хугацаанд бид таван цагт сэрүүлгээсээ түрүүлж босч сурлаа. Дотооддоо нэгэнт сэржээ гэсэн үг. Өглөө бүр тав, нийт 31 өдрийн хугацаанд 155 зүйлд талархжээ. Ингэснээр аливаад чин сэтгэлээсээ талархаж сурлаа. Хамгийн багадаа 31 зорилго өөртөө тавилаа. Аливаа юмыг зорьж хийж сурлаа. Мөн 31 удаа зөв цагт зөв, эрүүл хооллолоо. Эрүүл зөв хооллолтын зохих мэдлэгтэй боллоо. Нийт 77.5 км зам гүйлээ. Биеэ чийрэгжүүллээ” гэсэн юм.  Өмнө нь гадаадад, тэр дундаа Хятадад сурч буй залуус ихэвчлэн оролцож байсан бол энэ удаа оролцоог илүү нээлттэй болгох үүднээс “ХХХ-555 ТББ” фэйсбүүк группээс гадна вичат группээр бүртгүүлэх боломжтой ажээ. Уралдаан энэ сарын 10-наас эхлэх юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж