Талбай руу 2498 ширхэг чихмэл тоглоом шидэв

Хуучирсан мэдээ: 2014.12.28-нд нийтлэгдсэн

Талбай руу 2498 ширхэг чихмэл тоглоом шидэв

Оросын Екатеринбург хотын хоккейн “Автомобилист” баг “Ак Барс”-тай тоглож, 3:0-ээр хожсны дараагаар ордонд цугласан үзэгчид талбай руу чихмэл тоглоом шиджээ. Нийтдээ 2498 ширхэг чихмэл тоглоом талбай руу шидснийг цуглуулж, Свердловск мужийн хүүхдийн асран хамгаалах газарт бэлэг болгон өгсөн байна. Үзэгчид ордонд орохдоо тэнд зарж буй чихмэл тоглоомыг худалдан авч, тоглолтын дараагаар дохиогоор нэгэн зэрэг талбай руу шидэж, сайн үйлс хийдэг нь уламжлал болоод байна.

Р.ГЭГЭЭ

Эх сурвалж: horom.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж