Анагаах ухааны салбарт лабораторийн гүйцэтгэх үүрэг өсөн нэмэгдсээр байгаа энэ үед салбартаа шинэ технологи шинэлэг үйлчилгээг нэвтрүүлэгч RAPHID MED лабораторийн үйл ажиллагааг онцолж байна.
Тус төв нь орчин үеийн дэвшилтэт технологи бүхий аппарат техник хэрэгслийн тусламжтай лабораторийн оношилгоо шинжилгээг чанарын өндөр түвшинд үнэн зөв, хурдан шуурхай чанартай хийдгээрээ онцлог юм. Мөн хавдрын маркер, даавар дотоод шүүрэл, харшил, халдвар илрүүлэх 130 гаруй нэр төрлийн шинжилгээг хийж үйлчилдэг аж.
Түүнчлэн урьдчилан сэргийлэх лабораторийн оношилгоог тухайн байгууллага үйлчлүүлэгчийн онцлог өвчлөлд тохирсноор тусгайлан боловсруулж хийх ба чих хамар хоолой, зүрх судас, дотор, ЭХО, уламжлалт, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн эмчийн үзлэг зөвлөгөө багтсан олон төрлийн багцуудыг санал болгож байгаа аж.
Энэ талаар тус төвийн эрхлэгч эмч Ч.Батжаргалтай цөөн хором ярилцлаа.
-Сайн байна уу. Танай лабораторид ямар төрлийн шинжилгээ хийж байна вэ?
-Манай лабораторийн хувьд бүтэн автомат тоног төхөөрөмжөөр шинжилгээ хийдэг учраас хоёроос гурван цагийн дотор хариу бүрэн гардаг. Нарийн шинжилгээ болох молекул биологи, элэгний вирус тоолох, удам зүйн шинжилгээ нь бүтэн өдрийн турш хийгддэг байгаа. Манай лабораторийн нэг давуу тал нь бид онлайн сүлжээнд холбогдсон. Тухайн хүний шинжилгээний хариу гарсан даруйд онлайн хаягаар очдог байгаа. Долоо хоногийн турш нууц код үгээр мессежээр очоод хариугаа дэлхийн хаанаас ч хэвлээд авах боломжтой юм. Бид шинжилгээ өгөхөд нь анхаарах зүйлсийн талаар хүмүүст зөвлөгөө өгөөд буцаадаг.
-Бид шинжилгээ өгөхдөө юуг анхаарах хэрэгтэй байдаг вэ? Нэг удаагийн шинжилгээгээр 130 төрлийн өвчний вирусийг илрүүлнэ гэж ойлгож болох уу?
-Тийм шүү. Нэг удаад шинжилгээ өгснөөр та бүхий л биеэ оношлуулж байна гэж ойлгож болно. Манай лабораторийн хүрээнд цусаар авч болох 130-180 орчим шинжилгээг хийдэг байгаа. Лаборатори гэдэг маань нотолгоонд суурилсан анагаах ухаан учир ямар вирусээр өвдсөнийг нь илрүүлдэг. Анагаах ухаан хөгжсөн өнөө үед иммунологийн шинжилгээг ийлдэс болон сийвэнд хийх хүчин чадалтай ба хавдрын маркер, дотоод шүүрэл, бэлгийн замын халдвар гээд бүхий л төрлийн өвчин илэрнэ.
Эмч мэргэжилтнүүдийн зүгээс жилд 1-2 удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах шаардлагатай гэж зөвлөдөг. Энэ нь өвчлөлд өртөхгүй байхын үндэс суурь шүү дээ. Цаашилбал 30 наснаас эхлээд урьдчилан сэргийлэх шинжилгээнд тогтмол хамрагдаж байх хэрэгтэй. Манайд одоогийн байдлаар элэгний хавдар нас баралтын тэргүүлэх шалтгаан болчихсон байна. Тиймээс урьдчилан сэргийлэх үзлэгт заавал хамрагдаж эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй байгаа юм.
-Танай эмнэлэгт дархлалын түвшинг тогтоох шинжилгээ байдаг гэсэн? Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу? Дархлалын түвшнээ ямар байгааг мэдсэнээр өвчнөөс сэргийлэх үү?
-Хүний дархлалын систем нь хүний тухайн бие организмыг хамгаалах цогц шийдэл юм. Хүний бие махбодын дархлал нь төрөлхийн ба олдмол гэсэн хоёр дархлалын систем байдаг. Төрөлхийн дархлал нь бид эхээс төрөхдөө аваад төрчихсөн байдаг. Олдмол дархлал гэдэг нь бидний хэлж заншсанаар вакцин гэж нэрлэдэг. Тэгэхээр дархлалын түвшинг тодорхойлж болдог гэсэн үг юм. Мэдээж хүн бүрийн дархлааны систем харилцан адилгүй. Зарим хүмүүс амархан ядардаг боллоо гэдэг. Гэтэл нь энэ нь буруу хооллолт хорт зуршлаас үүдэн дархлааны систем муудаж байгаагийн илрэл юм. Манай эмнэлэгт хандаад ирсэн хүмүүст бид нар шинжилгээ өгсний дараа тайлбарлаж өгдөг. Энэ нь манай давуу тал юм болов уу. Мөн цаашид бамбайн шинжилгээг гэрээр авч очиж авах үйлчилгээг нэвтрүүлэхээр ярилцаж байна. Эцэст нь хэлэхэд эрүүл мэнд бол өөртөө оруулсан хамгийн том хувь нэмэр байдаг юм шүү.
Тус эмнэлгийн тоног төхөөрөмжийг товчхон дурдахад АНУ, БНХАУ хамтарсан Snibe брэндийн төхөөрөмж ашигладаг. Уг төхөөрөмж нь цагт 280 хүнд 130 төрлийн эмнэлзүйн шинжилгээ хийнэ. Давуу тал нь хавдрын маркер, даавар, харшил вирус илрүүлэх, торч үзэх зэрэг чухал шинжилгээг хийх боломжтой.
Тус лабораторид молекул биологийн шинжилгээ болох ДНК-ийн технологийг нэвтрүүлж байгаа аж. Хаягийг дуулгахад Баянзүрх дүүргийн 14-р хороо Халдвартын эцсийн буудалд RAPHID MED оношилгооны төв байрлаж байна.
Э.АРИУН