МАН-ын Төрийн нарийн бичгийн дарга нарын нэр тодорчээ

Хуучирсан мэдээ: 2014.12.28-нд нийтлэгдсэн

МАН-ын Төрийн нарийн бичгийн дарга нарын нэр тодорчээ

“Шийдлийн” Засгийн газар байгуулагдсанаар МАН өөрийн харъяанд байгаа таван яамны Төрийн нарийн бичгийг томилохоор болоод байгаа юм.

Эх сурвалжийн мэдээлснээр, энэ сарын 30-нд буюу мягмар гарагт хуралдах Засгийн газрын хуралдаанаар Төрийн нарийн бичгийн дарга нараа томилно гэж мэдэгдээд байгаа юм. Тэгвэл МАН хэн, хэнийг Төрийн нарийн бичгийн дарга болгохоо тодруулсан талаар цахим сайтуудаар мэдээлэл гарч эхэллээ.

Тодруулбал, МАН-аас

1.Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад С.Магнайсүрэн (УИХ-ын Тамгын газрын нарийн бичгийн дарга асан)

2.Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргад Ц.Цэнгэл (УИХ-ын гишүүн асан)

3.Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад Н.Цэрэнбат (UFC группын дэд ерөнхийлөгч)

4.Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад Г.Баясгалан (МАН-ын даргын зөвлөх) Эсвэл МАН-ын Хууль эрх зүйн газрын дарга Хурандаа Д.Мөрөн

5.Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргад Ж.Бат-Эрдэнэ (УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн төрсөн ах) зэргийг тус тус нэр дэвшүүлжээ.

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж