Монголд айлчилж буй Владислав Третьяк гэж хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2018.09.04-нд нийтлэгдсэн

Монголд айлчилж буй Владислав Третьяк гэж хэн бэ?

Монголд айлчилж буй Владислав Третьяк гэж хэн бэ?

Монгол улсад Оросын домогт хоккейчин Владислав Александрович Третьяк айлчилж байна. Хуучнаар Зөвлөлт Холбоот Улс одоогийн ОХУ-ын шайбтай хоккейн домогт хаалгач В.Третьяк Москва мужийн Дмитров дүүргийн Оржево тосгонд 1952 оны дөрөвдүгээр сарын 25-нд мэндэлсэн. Түүний аав нь цэргийн нисгэгч, ээж нь багш мэргэжилтэй бөгөөд В.Третьяк бага насаа өдгөөгийн Украйны Сумы мужийн Сумы хотноо өнгөрүүлсэн. Тэрээр 11 насандаа ЦСКА клубын харъяа спортын дунд сургуульд элсэн орсноор хожмын алдарт хоккейчны замналын эхлэл байсан юм.

ДОМОГТ ХААЛГАЧ В.ТРЕТЬЕКЫН ТУХАЙ ТОВЧХОН:

  • Олимпийн наадам ЗХУ-ын шигшээ багийн хамтаар 1972, 1976, 1984 онуудад алт, 1980 онд мөнгөн медаль хүртсэн
  • ДАШТ-нд 1970, 1971, 1973, 1974, 1975, 1978, 1979, 1981, 1982, 1983 онуудад алт, 1972, 1976 онуудад мөнгө, 1977 онд хүрэл медаль хүртсэн
  • NHL Challenge Cup буюу тухайн үеийн Зөвлөлтийн шигшээ баг болон Хойд Америкийн NHL-н Бүх-Оддын багтай тоглосон тоглолт болон 1981 оны Канадын цом тэмцээний аварга
  • Зөвлөлтийн домогт дасгалжуулагч В.Тихоновын удирдлага дор В.Харламов, Б.Михайлов, А.Мальцев, В.Петров, С.Макаров, В.Крутов, В.Фетисов, А.Касатанов, И.Ларианов нарын шилдгүүдтэй хамтаа тоглож байсан
  • 1989 онд Хоккейн алдрын танхимд багтаж тус алдрын танхимд багтсан анхны Орос тоглогч болсон
  • Тэр сардаа нэг АНУ-ын Чикаго хот руу аялаж Чикаго Блэйкхаукс багт зөвлөгөө өгдөг
  • Хойд Америкийн NHL-н Монерал Канадиенс баг 1983 оны драфтын 138-аар сонгосон ч “Хүйтэн дайн”-ы улмаас хилийн чанадыг зорьж чадаагүй
  • 2002 оноос Москва хотноо өөрийн нэрэмжит спортын академийг удирдаж байна
  • Тамирчны карьерынхаа турш Оросын ЦСКА Москва багт тоглосон
  • 2000 онд Спорт Иллустрэйтэдээс шайбтай хоккейн бүх цаг үеийн шилдэг багийг нэрлэхэд У.Гретцки, Б.Халл, Г.Хоу болон Б.Орр нарын хамтаар нэрлэгдсэн
  • 2003 оноос Оросын Төрийн думын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа бөгөөд 2006 оноос Оросын хоккейн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байна
  • 2008 онд ОУ-н хоккейн холбооны 100 жилийн ойгоор зууны шилдэг хаалгач хэмээн нэрлэсэн

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж