"Galaxy Note 9” гар утас өнөөдрөөс худалдаанд гарлаа

Хуучирсан мэдээ: 2018.09.05-нд нийтлэгдсэн

"Galaxy Note 9” гар утас өнөөдрөөс худалдаанд гарлаа

"Самсунг" компанийн цоо шинэ шийдэл бүхий “Шинэлэг, үлэмж, хүчирхэг” Galaxy Note 9” гар утасны албан ёсны нээлтийн үйл ажиллагаа өчигдөр /2018.09.04/ Зайсан Хилл цогцолборт болж өндөрлөлөө.  Нээлтийн үйл ажиллагаанд  "Самсунг" электроникс, монгол дахь төлөөлөгч Д.Серикжан болон, "Самсунг" электроникс , монгол дахь гар утасны бизнес  хариуцсан менежер Б.Ариунзаяа нар оролцлоо.

3 САЯ 350 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ХУДАЛДААЛАГДАНА.

"Самсунг" электроникс, монгол дахь төлөөлөгч Д.Серикжан “Galaxy Note 9” гар утас нь өнөөдрөөс /2018.09.05/  эхлэн монголын зах зээлд албан ёсоор худалдаанд гарна. "Самсунг"-ийн албан ёсны дэлгүүрүүд болох Мобиком, Юнитель, Next electronics, BSB салбар дэлгүүрүүдээр 3 сая 350 мянган төгрөгөөр худалдаалагдана. “Galaxy Note 9”одоо байгаа ухаалаг утаснуудаас хамгийн хүчирхэг ухаалаг утас гэдгэрээ ихээхэн онцлог.Үргэлж шинийг эрэлхийлэгч хүмүүст зориулсан дэвшилт технологийн бодит биелэл юм” гэв.

ӨӨРИЙН УТСАА БИДЭНД ЗАРЖ, ЗӨРҮҮ ҮНИЙН ДҮНГ ТӨЛЖ БОЛНО

“Самсунг" электроникс , монгол дахь гар утасны бизнес  хариуцсан менежер Б.Ариунзаяа "Самсунг" корпорацын зүгээс өнөөдөр  Galaxy Note 9 шинэ бүтээгдэхүүнээ монголын хэрэглэгчдэдээ танилцуулж байна. Самсунг корпорацын зүгээс  анх  удаа гар утсаа шинэчлэхээр  төлөвлөж буй хэрэглэгчдэд зориулсан “Ашигтай солилцоо” хөтөлбөр өнөөдрөөс эхлэн Самсунгийн албан ёсны салбар дэлгүүрүүд  дээр эхэлж байгаа. Дээрх хөтөлбөрт хөтөлбөрт iphone  утсыг  ч зарах боломжтой.

Утсаа "Самсунг"дэлгүүрт борлуулж, зөрүү үнийн дүнг төлснөөр “Galaxy Note 9” утастай болох боломжтой. Шаардлага хангасан хуучин гар утсыг өөрийнх нь бодит зах зээлийн үнэлгээнээс дээгүүр үнэлж авна. Тухайлбал, Теди дээр “Galaxy Note 5” 300.000 мянган төгрөгөөр үнэлнэ. Тэгвэл бид таны гар утсыг 500.000 мянган төгрөгөөр  худалдаж авах илүү ашигтай нөхцөлийг санал болгож байгаа юм. Ер нь бол 20-25 хувиар илүү үнэлж авна. Өөр нэг нөхцөл нь Самсунгийн албан ёсны дэлгүүрүүдээр Galaxy Note 9”  загварын гар утас нь 3.350.000 төгрөгөөр худалдаалагдана. Хаан банк,Худалдаа  Хөгжлийн банк, Голомт банкаар хүүгүй, урьдчилгаа төлбөргүй, 12 сарын хугацаатай зээлээр авч болно" гэв.

 “GALAXY NOTE 9” ГАР УТАСНЫ ОНЦЛОХ ДАВУУ ТАЛУУД:

S PEN: “Galaxy Note 9” нь хамгийн том давуу бол S Pen үзэг. S Pen  нь илүү боловсронгуй болж, Bluetooth горимд шилжсэнээр презентациа удирдах, аппликейшнээ ажиллуулах мөн алсын зайнаас селфи хийх боломжтой болсон байна. S Pen  нь утсандаа байхдаа түргэн цэнэглэгддэг учир үзгээ цэнэглэх тал дэр санаа зовох зүйлгүй

ЦЭНЭГ: 400 mAh чадалтай хүчирхэг батерей нь бүхэл өдрийн  турш цэнэгээ барина. Мөн утасгүй цэнэглэгчээр цэнэглэх боломжтой учраас цэнэглэгч биедээ авч явах  шаардлагагүй.

БАГТААМЖ: Өөр дээрээ 512 GB багтаамжтай бөгөөд нэмэлтээр 512GB SD Карт хийж багтаамжийг 1ТB  хүртэл өсгөх боломжтой.

ТОГЛООМ: Утасны тоглоомд зориулан шинэчилсэн процессоор нь ямар ч дүрслэл, хурдтай тоглоомыг гацахгүйгээр  тоглох боломжийг олгож байгаа. Нэмэлтээр суулгаж өгсөн хөргөх систем нь утсыг халалтаас бүрэн хамгаална

ДЭЛГЭЦ: 6.4 инч өргөнтэй. 2960х1440 нягтаршилтай. Quad HD +Super Аmoled дэлгэц дүрслэлийг төгс  харагдуулна

КАМЕР:Хос өрц дурантай. Өдөр шөнийн аль ч үед мэргэжлийн камераас дутахааргүй өнгө дүрслэлтэй зураг авна. Үүнээс гадна зурган дээр гарсан алдаа, өө сэвийг илрүүлж тэр дор нь ахин илүү үзэмжтэй  зураг дарна.

УСНЫ ХАМГААЛАЛТ: 1.5 метр гүнтэй усанд 30 хүртэлх минутын турш байхад хэвийн ажиллагаагаа бүрэн хадгална.

Samsung брэндийн албан ёсны дэлгүүрүүд

Улаанбаатар хотод:

  • Зайсан Хил цогцолбор Тэнгис кино театрын замын урд
  • Тэнгис кино театрын замын урд СКАЙ ТЕДИ (ТЕДИ төвтэй залгаа) төвийн 1 давхарт
  • СКАЙ ТЕДИ (ТЕДИ төвтэй залгаа) төвийн 1 давхарт
  • ШАНГРИ-ЛА МОЛЛ худалдааны төвийн 3 давхарт
  • ЭНКАНТО ОРГИЛ худалдааны төвийн 1 давхарт
  • ЗАЙСАН ОРГИЛ худалдааны төвийн 1 давхарт
  • И-МАРТ худалдааны төвийн 2 давхарт
  • Max mall их дэлгүүрийн 4 давхарт
  • 3, 4-p xорооллын СОЛО МОЛЛ худалдааны төвд

Орон нутагт:

  • Эрдэнэт хот, Өлзийтбулаг худалдааны төв
  • Баян-Өлгий аймгийн Өлгий хот, Ай-Хой төвийн 1 давхар

Э.БУРАМ 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж