Дүрвэгсдийн тоон үзүүлэлт хэвийн хэмжээнд байгаа гэв

Хуучирсан мэдээ: 2018.09.04-нд нийтлэгдсэн

Дүрвэгсдийн тоон үзүүлэлт хэвийн хэмжээнд байгаа гэв

Дүрвэгсдийн тоон үзүүлэлт хэвийн хэмжээнд байгаа гэв

Венесуэлийн Засгийн газар дүрвэгчдийн тоо хэвийн хэмжээнд байгаа талаар мэдэгджээ. “Дүрвэгсэд, цагаачлалын тоог олон улсын байгууллагууд хүмүүнлэгийн хямралтай холбож, дэвэргэж буй асуудал нь утгагүй хэрэг. Энэ бол шударга бус явдал. Бид хэрхэвч зөвшөөрөхгүй” хэмээн Венесуэл улсын дэд ерөнхийлөгч Делси Родригес шүүмжилжээ.

Венесуэл улсын дэд ерөнхийлөгч Делси Родригес

 

Түүний хэлж байгаагаар олон улсын байгууллагууд бидний гаргасан албан тоо үзүүлэлтийг дэлхий дахинд мэдээлж, хэлэлцэхгүй байгаад бухимдалтай байгаа аж.

Өнгөрсөн сард НҮБ-ын цагаачлалын агентлаг Венесуэлийн дүрвэгсэд Бразил, Эквадор, Колумб болон Перу улс орнуудад дарамт учруулж байгаа бөгөөд газар дундад тэнгисийн хямралтай дүйцэхүйц хэмжээнд хүрч болзошгүйг сануулсан.

Өмнөд Америкийн улс орнуудын төлөөлөгчид Эквадор улсын нийслэл Кито хотод Венесуэлийн дүрвэгсдийн талаар арга хэмжээ, төлөвлөгөө боловсруулахаар хэлэлцэх ажээ.

 

 

 

ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Г. МАНДАХ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж