Ньюс хөтөч: Facebook-ийн төлөөлөгчид мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2018.09.05-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Facebook-ийн төлөөлөгчид мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: Facebook-ийн төлөөлөгчид мэдээлэл хийнэ

ЦАГ АГААР 

Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө сэрүүсч 8-10 градус дулаан байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00

  • UB TRY хөдөлгөөнийг УБ хотын Сүхбаатар дүүрэгт байрлах төрийн болон олон нийтийн үйлчилгээний газар мөн тэдгээрийн хоорон дох гудамж талбайгаар зохион байгуулах гэж байна. Энэ хүрээнд тэргэнцэртэй иргэд сайн дурын туслах залуусын хамтаар явган аялал хийж, очсон байгууллага бүртээ нөлөөллийн ажил, хүртээмжийн үнэлгээг хийх болно. Маршрут: Сүхбаатарын талбайд цуглаад СТӨ, УБ зочид буудал, ШУТИС, Метромолл худалдааны төв, Төрийн банк (төв) Холбоо барих утас: 99267408, 94030345

09.30

  • НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдана. Хуралдаанаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хийсэн шалгалтын тухай болон Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам батлах тухай хэлэлцэнэ. Холбоо барих утас: 88058053

10.00

  • МХЕГ-ын 2 давхарын хурлын танхимд "Импортын гоо сайхны барааны эрүүл ахуйн хяналт, анхаарах асуудал" сэдвээр импортлогч ААН, улсын байцаагчдад сургалт хийгдэнэ. Энэ төрлийн бүтээгдэхүүнд тавигдах хяналт шалгалт, хууль эрх зүйн орчин болон гоо сайхны бараанд агуулагдах химийн нэмэлт бодисын эрүүл мэндийн аюулгүй байдлын талаар сургалт хийгдэнэ. Холбоо барих утас: 91989890
  • ЗГ-ын тогтоол, Ерөнхий сайдын 100 саяын шагнал хүртсэн 5 эрдэмтний нээлттэй хэлэлцүүлэг МУИС-ийн шинэ номын сангийн 5 давхарт 502 тоотод болно.  Холбоо барих утас:  9665-6561
  • Монголын уран зургийн галерейд “Хятад орныг танин мэдэх” БНХАУ-ын ӨМӨЗО-ны соёл, аялал жуулчлалын өдрүүдийн нээлтийн ёслол болно.

11.00

  • Нийслэлийн цагдаагийн газрын 108 тоот өрөөнд цагдаагийн байгууллагаас насанд хүрээгүй хүмүүсийн холбогдсон гэмт хэрэг, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж буй үйл ажиллагаа болон цахим гэмт хэргийн эсрэг эхлүүлж байгаа "UNFRIEND хөдөлгөөн"-ий талаар мэдээлэл хийнэ. Холбоо барих утас: 8876-7828

11.30 

  • Facebook төлөөлөгчид Монголд ирж цахим орчин дах мэдээллийн аюулгүй байдал, бодлого зохицуулалтын талаар зөвлөлдөж хэлэлцэхээр Харилцаа холбооны зохицуулах хорооны байранд ажиллахаар ирэх гэж байна. Уулзалт Харилцаа холбооны зохицуулах хорооны 12 давхрын хурлын өрөөнд болно.
  • MN-Мэдээллийн төвд МАХН-аас УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуультай холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.

12.00

  • УИХ-ын гишүүн Б. Энх-Амгалан БХБЯ-ны стратеги бодлого төлөвлөлт, аюулгүй ажиллагааны газрын дарга, нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын холбогдох албаны хүмүүсийг ХУД-ийн 10-р хорооны ашиглалтын шаардлага хангахгүй болж, хүн амьдрах боломжгүй болсон 34, 35-р байрны нөхцөл байдлыг үзүүлэн, тус 2 байрны иргэдийг шинээр байр баригдтал нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авахаар ажиллана.
  • Хангарди ордны 14 давхарт Нийслэлийн Засаг дарга С.Батболд нийслэл хотод хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудын талаар мэдээлэл хийнэ.

14.00

  • Гадаад харилцааны яаманд "Монгол Улсын Тогтвортой хөгжлийн төлөв" тайлангийн нээлт болно
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж