Түрүүлсэн бөхөд Ерөнхийлөгч бугуйн цагаа бэлэглэнэ

Хуучирсан мэдээ: 2014.12.28-нд нийтлэгдсэн

Түрүүлсэн бөхөд Ерөнхийлөгч бугуйн цагаа бэлэглэнэ

Маргааш буюу арванхоёрдугаар сарын 29-н өдрийг Монгол бахархлын өдөр болгон тэмдэглэдэг уламжлал тогтсон. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойгоор 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болох юм. Тодруулбал, энэ барилдаанд 2014 оны хамгийн өндөр чансаатай 128 бөх хүчээ үзэх юм байна.  Монгол бахархлын өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй бөхийн барилдаанд түрүүлсэн бөхөд Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн зүүж буй бугуйн цагаа дурсгал болгон өгөхөөр шийдсэн гэх мэдээлэл байна. Мөн шөвгийн 16 бөхөд бугуйн цаг дурсгах гэнэ.

М.ЯЛАЛТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж