Өмнөд Хятадын мужуудад аадар бороо орсноос нэг сая орчим айл өрх гэрэл цахилгаангүй болсон байна. Гуандун мужид тухайлбал, борооны улмаас цахилгаан сүлжээний том саатал гарсны зэрэгцээ үер болж, 100 мянга гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлэхэд хүрээд буй.
Харин Юннань мужид цахилгааны саатлаас болж гэрэлгүй, цахилгаангүй болсон хүмүүсийн 155 мянгад хүрээд байна. Хайнань, Гуаньси, Гүйжөү мужид гарсан гэмтэл, саатлыг засаж, хэвийн байдалд оруулаад буйгаа холбогдох албаныхан мэдээлжээ.
Эх сурвалж: CCTV
Холбоотой мэдээ