Европын зарим хэсэгт нэвсийтэл цасанд дарагджээ. Швейцарь, Германы баруун өмнөд хэсэгт 20 см хүртэл зузаан цас орсон бол Их Британид олон мянган өрх гэрэл цахилгаангүй болж, автозамын том түгжрэл үүсчээ. Английн зарим хотод 11 см зузаан цас орсноос баасан гаригийн орой /XII.26/ Лидс-Брэдфорд болон Жон Ленноны нэрэмжит Ливерпүүлийн олон улсын нисэх буудлууд хаагдаж, маргааш өглөө нь дахин нээгджээ. Их Британийн цаг уурын албанаас хойд хэсгийн нутгаар цас үргэлжлэн орох төлөвтэй байгааг анхааруулсан байна. Түүнчлэн Францын гол автозамууд өчигдөр /XII.27/ түгжрэлд дарагдаж, Альпын нуруун дахь цанын бааз орчимд 60 см хүртэл зузаан цас оржээ.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Associated Press