Жокович ялалт байгуулж, Федерер тэмцээнээ өндөрлүүллээ

Хуучирсан мэдээ: 2018.09.04-нд нийтлэгдсэн

Жокович ялалт байгуулж, Федерер тэмцээнээ өндөрлүүллээ

Жокович ялалт байгуулж, Федерер тэмцээнээ өндөрлүүллээ

АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй энэ оны сүүлчийн Их Дуулга болох US Open тэмцээний дунд шөвгийн төлөөх тоглолт өндөрлөлөө. Эрэгтэй ганцаарчилсан төрөлд Р.Надал, Д.Тим, Хуан Мартин дель Потро болон Ж.Иснер нар шалгараад байсан. Тэгвэл өнөөдөр үлдсэн тоглогчдын нэрс тодорлоо.

Америкийн нээлттэй тэмцээний хоёр удаагийн аварга Сербийн Н.Жокович дөрөвдүгээр шатанд Портагулын Ж.Соусаг 6-3, 6-4, 6-гурван харьцаатай хожиж дунд шөвөгт шалгарсан. Харин тэмцээний гол фаворитуудын нэг Америкийн нээлттэй тэмцээний таван удаагийн аварга алдарт Р.Федерер тэмцээний дөрөвдүгээр шатанд Австралийн Ж.Миллантай таван сет үргэлжилсэн тоглолт хийж 1-3 харьцаатай хожигдож тэмцээнээ өндөрлүүлжээ. Эхний сетэд 6-3 харьцаатай ялалт байгуулсан ч сүүлийн гурван сетэд дарааллан хожигдсон. Хоёр теннисчин тун өрсөлдөөнтэй тоглож байсан бөгөөд сүүлийн сетүүдэд тай-брейкээр Австрали залуу ялалт байгуулжээ. Хүчтэй өрсөлдөгч Р.Федерерийг буулгаж авсан Австрали залуу Ж.Милланд дунд шөвөгт Н.Жоковичтой тоглоно.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж