"Эрдэнэс Таван толгой" ХК нээлттэй компани болно

Хуучирсан мэдээ: 2018.09.04-нд нийтлэгдсэн

"Эрдэнэс Таван толгой" ХК нээлттэй компани болно

"Эрдэнэс Таван толгой" ХК нээлттэй  компани болно

"Эрдэнэс Таван толгой" хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал  энэ сарын 16-нд болохоор товлогджээ. Уг хурлаар нээлттэй хувьцаат компани болсноо зарлана гэдгийг тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг  хэллээ.  Үүний дараа андеррайтер компаниа сонгох аж. Энэ дарааллаар хувьцаагаа санал болгох ажил үргэлжилнэ гэдгийг тэрбээр тодотголоо. Бэлтгэл ажил нийт найман  үе шаттайгаар явагдах бөгөөд одоо тав дахь шатандаа явж байгаа гэнэ.

Нээлттэй компани болсноор компанийн засаглал, ил тод байдал,  үр ашиг, эх үүсвэрт төвлөрүүлж чадах чадамж гэсэн бүх үзүүлэлт нь нэмэгддэг гэдгийг эдийн засагчид хэлдэг.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж