М.Шарапова тэмцээнээ өндөрлүүллээ

Хуучирсан мэдээ: 2018.09.04-нд нийтлэгдсэн

М.Шарапова тэмцээнээ өндөрлүүллээ

М.Шарапова тэмцээнээ өндөрлүүллээ

Их Дуулга тэмцээний таван удаагийн цомын эзэн өдгөө 31 настай Оросын М.Шарапова Америкийн нээлттэй тэмцээний дөрөвдүгээр шатнаас өндөрлүүллээ. М.Шарапова Америкийн нээлттэй тэмцээнд 12 дахь удаагаа оролцож байгаа нь энэ бөгөөд 2006 онд түрүүлж байсан бол 2005, 2012 онуудад хагас шигшээд шалгарч байсан.

М.Шарапова тэмцээний дөрөвдүгээр шатанд Испанийн К.Суарез Наварротой тоглож 4-6, 3-6 харьцаатай хожигдсон. М.Шарапова дөрөвдүгээр шат хүртэл тун сайн тоглож байсан бөгөөд энэ хүртэл гурван тоглолт хийхдээ үндсэн хоёр сетдээ өрсөлдөгч нараа буулгаж авсан. Гэвч 31 настай Орос бүсгүй М.Шарапова Испанийн К.Суарез Наваррод хожигдлоо. Гэхдээ М.Шарапова хоосон үлдэхгүй чансаан дээрээ 180 оноо нэмээд 266 мянган ам.доллар хүртэнэ. Түүнийг буулгаж авсан К.Суарез Наварро тэмцээний дунд шөвөгт нутгийн тамирчин М.Кейстэй тоглоно.

Тэгвэл Азийн төлөөлөл Японы Н.Осака дунд шөвөгт шалгараад байна. Энэ оны Уиндиан Уэлльс тэмцээний цомыг хүртэж шуугиан тариад авсан Н.Осака дөрөвдүгээр шатанд Беларусын А.Сабаленатай тоглож 6-3, 2-6, 6-4 харьцаатай хожсон. Энэ ялалтаараа Н.Осака Их Дуулга тэмцээнд анх удаагаа дунд шөвөгт шалгарч байна. Анх удаагаа дунд шөвөгт шалгараад буй Н.Осакагийн дараагийн өрсөлдөгч нь Украйны Л.Цуренко байх юм.

Б.БЯМБАБАЯР

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж