“Үдийн цай” хөтөлбөрийн хүрээнд 2012 оноос эхлэн I-V ангийн сурагчдад өдөрт 600 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн өгдөг болсон. Ингэхдээ хүүхэд үдийн цайнаас өдөрт авах илчлэгийнхээ 15 хүртэл хувийг авахаар тооцсон байдаг ч энэ нормд хүргэхийн тулд ихэвчлэн нүүрс ус ихтэй хүнсний бүтээгдэхүүн өгч байгааг судалгаагаар тогтоожээ. Тиймээс нүүрс ус, чихэрлэг ихтэй бүтээгдэхүүнээс татгалзаж уураг ихтэй болон сүү сүүн бүтээгдэхүүн хүүхдүүдэд өгөхийн тулд төсвийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа билээ.
Энэ хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас үдийн цай болон цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэгдүүлэх саналыг Сангийн яаманд хүргүүлсэн бөгөөд санал хүлээн зөвшөөрөгдвөл 2019 оноос эхлэн хүүхдийн хоолны мөнгө бага ч гэсэн нэмэгдэх ажээ. Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг 2009 оноос эхлэн улс хариуцах болсон. Ингэхдээ нэг хүүхдэд өдөрт 1100 төгрөгийг төсөвлөдөг байсныг 1650 төгрөг төсөвлөсөн юм.
Түүнчлэн энэ хичээлийн жилээс эхлэн сургуулийн цайны газарт хийжүүлсэн ундаа борлуулахыг хориглож байгаа билээ.
Холбоотой мэдээ