Google Трампыг илчлэв | News.MN

Хуучирсан мэдээ: 2018.09.04-нд нийтлэгдсэн

Google Трампыг илчлэв

АНУ-ын ерөнхийлөгч Дональд  Трамп  хэд хоногийн өмнө Google корпорацийг өөрийнх нь нэр хүндэд халдаж байна хэмээн буруутгасан.

Тухайн бичлэгт Дональд Трамп Google хайлтын системдээ хэрхэн АНУ-ын 44-дэх ерөнхийлөгч Барак Обамаг сурталчлан дэмжиж байгаа талаар баримтжуулсан болохыг харуулсан. Харин 2017 онд Дональд Трамп Засгийн эрхийг барьснаасаа хойш Google-ийн хайлтын систем өөрийг нь эхлэл хуудас дээр огт байршуулаагүй болохыг бичлэгт тодорхойлсон аж. “#StoptheBias” буюу ялгаварлахаа боль хэмээн тэрбээр өөрийн твиттер хуудаснаа наймдугаар сарын 30-ны өдөр байршуулсан юм.

Тэгвэл Дональд Трампын энэхүү бичлэгийг Google корпораци худал хэмээн мэдэгдэж байгаа юм.  Учир нь 2018 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр ерөнхийлөгч Дональд Трамп болон конгрессын хамтарсан мэдэгдлийг шууд дамжуулж байгаа талаар хайлтын эхлэл хуудаст байршуулсан болохыг Google мэдэгджээ.

“Бид ерөнхийлөгчийн зүгээс конгресст тавьсан албан мэдэгдлийг сурталчилдаггүй харин ерөнхийлөгч болон конгресс хамтран ард иргэддээ зориулж жил болгон мэдэгдэл хийдэг арга хэмжээг сурталчилж эхлэл хуудас дээрээ байршуулдаг” гэж Google-ийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.

Мөн интернетийн хуудас архивладаг “Wayback Machine” нэртэй сайт ч Google-ын мэдүүлгийг нотолж байгаа аж.

ЭХ СУРВАЛЖ: BBC
Г. МАНДАХ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-09-04 27.123.214.2

Хөөтэй эр шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж