Gwyneth Paltrow хоолны ном гаргана

Хуучирсан мэдээ: 2010.07.09-нд нийтлэгдсэн

Gwyneth Paltrow хоолны ном гаргана

Холливуудын нэрт жүжигчин Gwyneth Paltrow алдарт “Vogue” сэтгүүлийн наймдугаар сарын шинэ дугаарын нүүр хуудсыг чимжээ. Түүний зургийг гэрэл зурагчин  Mario Testino авсан аж. Жүжигчин бүсгүй эрүүл хооллолтын талаарх зөвөлгөө бүхий хоолны жорын ном гаргах гэж байгаа талаараа дэлгэрэнгүй ярьжээ.
Тэрбээр “Би таргалчих вий гэсэн бодлоосоо болж хоолноос татгалзаж чадахгүй. Хүн юу идэж байгаад л гол шалтгаан нь байдаг. Зөв зүйлээ идвэл та хэзээ ч галбираа алдахгүй. Миний хувьд далайн бүтээгдэхүүнд их дуртай. Байнга шинээр л хэрэглэх ямар сайхан гээч. Эрүүл мэндэд ч сайн.
Би хоол хийх их дуртай. Гэр бүлийнхнээ тойруулаад өөрийн хийсэн хоолоор дайлах хамгийн гоё мэдрэмж. Би хүүхдүүдээ бас хоол хийх дуртай болгохыг хүсдэг. Өөрөө хоол хийж чаддаг хүн хоолны чанар, амтыг илүү сайн мэдэрч чаддаг болдог.
Намайг бүр зургаан настай байхад аав маань надад коктейль найруулахыг зааж өгч байлаа. Би хуурай мартин, улаан дарсанд дуртай.
Ер нь амтлах эрхтэнээ баярлуулж, сайхан хоол хийж идэж байх хамгийн эрүүл амралт болно шүү. Гэр бүлд ч халуун дулаан уур амьсгал нэмж чаддаг.
Би хүүхнүүдэд хэлмээр санагддаг юм. Битгий хэт хоолны дэглэм барьж өөрийгөө зовоогооч гэж. Гоё сайхан байх өөр арга зөндөөн бий шүү дээ. Гараа гаргаж сайхан хоол бэлдчихээд, телевиз үзээд сууж байхад зарим нэг хоолны дэглэм барьдаг бүсгүйчүүд гардаг юм. Тэр үед эд нар таргалах айдсаасаа болоод ийм сайхан амтаас татгалзаж байгаа гэж бодохоор үнэхээр харамсалтай санагддаг шүү” хэмээн ярилцлагандаа дурьджээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж