Заамар сумын иргэд хуулийн байгууллагад хандлаа

Хуучирсан мэдээ: 2018.09.04-нд нийтлэгдсэн

Заамар сумын иргэд хуулийн байгууллагад хандлаа

Заамар сумын иргэд хуулийн байгууллагад хандлаа

Төв аймгийн Заамар суманд “Алт II” хөтөлбөр саяхан хэрэгжиж эхэлжээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр /2018.09.04/ Заамар сумын ард иргэд Улаанбаатар хотыг зорьж ирэн сумын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй компаниудын талаар мэдээлэл хийлээ.  


Хурлын эхэнд Хайлааст багийн иргэдийн төлөөлөгч Б.Отгонбаяр мэдээлэв. Тэрбээр “Төв аймгийн Заамар сумын Хайлаастын III багийн нутаг, Их тохойрол гэх газарт "Эко алтан заамар" ХХК-д 2,534 га талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгосон. Заамарт алтны лиценз эзэмшдэг “Эрдэнэсийн эрэг” ХХК орон нутгийн иргэдийг хагалан бутаргах, Төв аймгийн цагдаагийн ажилтнуудаар гэрчийн мэдүүлэг авах нэрээр иргэдийг шүүх дарамтлах, ИТХ-ын төлөөлөгч нарыг зохиомол хэрэгт хутган дарамталж байна.

Заамар сумын Хайлааст багт уул уурхайн олборлолт явуулаад нөхөн сэргээлт хийгээгүй. Тэгсэн хэрнээ “Алт II” хөтөлбөрийн хүрээнд малчдын бүс нутаг, бэлчээр Туул голын хамгаалалттай тусгай газарт 21 мянган га талбайд хайгуулын лицензийн зөвшөөрлийг хүч түрэмгийлэн  хууль бусаар олгосон байгаа юм. Орон нутгийн иргэд үе шаттайгаар холбогдох байгууллага болон шүүхэд хандлаа. Хайгуулын зөвшөөрөл олгогдсон хууль бус зөвшөөрлийг цуцалж өгөхийг хүссэн. Гэвч газар шороогоо хамгаалж байгаа нутгийн иргэдийн хүсэлтийг шийдвэрлэж өгөхгүй, зургаан сараар уялаа. Тиймээс бид “Эрдэнэсийн эрэг” ХХК-ийг үүсгэн байгуулсан Төв аймгийн Засаг дарга болон бусад удирдлагууд шүүхэд нөлөөлөөд байгаа юм биш биз дээ гэж хардаж байгаа юм” гэв.  Түүнчлэн салбар яамнаасаа давсан эрх мэдэлтэй АМГТГ “Эко Алтан заамар” компанийн талд үйлчлэхээ зогсоо гэсэн шаардлагыг тавилаа.

Мөн Заамар нутгийнхны газар шороо, нутаг усаа авран хамгаалах тэмцэл эсэргүүцлийг хүчгүйдүүлэх, хууль бус эрээ цээргүй энэ бузар үйл ажиллагааг таслан зогсоож өгнө үү хэмээн Улсын их хурлын Хууль зүйн Байнгын хороо болон УЕП-т хандлаа.

Э.АРИУН 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж