Барселона клуб болон Аргентин улсын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч Лионел Месси ФИФА-гын шилдэг эрэгтэй тоглогчдын жагсаалтад багтаагүй байна. 2018 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Мессигийн удирдсан Аргентины шигшээ баг Францтай тоглосноос 4-3 харьцаатайгаар хожигдож нутаг буцсан нь олон фанатуудын сэтгэлийг гонсойлгосон. Барсагын шилдэг тоглогч мөн алтан бөмбөгийн эзнээр таван удаа тодорсон Лионел Месси энэ удаагийн ФИФА-гын шилдэг эрэгтэй тамирчны тоонд багтаж чадаагүй нь үнэхээр хачирхалтай хэрэг гэж фэнүүд үзэж буй гэнэ.
Тэгвэл 2018 оны ФИФА-гын шилдэг эрэгтэй тамирчны шагналд Кристиано Рональдо, Лука Модрич болон Мохамед Салах нар шалгарчээ. Харин шилдэг эрэгтэй тоглогчоор Хорватын тоглогч Лука Модрич хүртсэн байна. Тэрбээр Реал Мадрид клубт хагас хамгаалагчийн байрлалд тоглодог аж.
Мөн саяхан Ювентус клубт очсон Кристиано Рональд уг шагналд гурван удаа нэр дэвшиж байсан бөгөөд өнгөрсөн жил Антойне Гриезманн болон Неймарын хамт тодорч байсан билээ.
ЭХ СУРВАЛЖ: RT
Г. МАНДАХ
Холбоотой мэдээ