"Хаккани” бүлэглэлийг үүсгэн байгуулсан Жалалудин Хаккани өвчний улмаас нас барсан гэж Афганистаны Талибууд мэдэгджээ. Нас барсан өдөр, газар нь тодорхойгүй байна. Тэрбээр залуу нас, эрүүл мэндээ Аллах тэнгэр, шашны төлөө зориулсан. Сүүлийн хэдэн жил маш хүнд өвчнөөр өвчилж шаналж байсан"гэж Афганистаны Талибанчууд хэлжээ.
2015 онд түүнийг нас барсан гэж цуурч байсан. Гэвч энэ нь худал мэдээлэл байсан аж. Хаккани бүлэг нь Талибан болон Аль Кайда бүлгийн аль алинтай ойрын холбоотой ба Афганистанд цэргийн үйл ажиллагаа явуулж байсан аж. Сүүлийн жилүүдэд Нато, Афганистаны цэргийн хүчинтэй хамтарсан халдлагуудын ард байсан гэж үздэг байна.
Түүний хүү Сиражудин Хаккани сүлжээний үйл ажиллагааг 2001 оноос хойш удирдаж байгаа гэж үздэг байна.
Эх сурвалж: BBC
Т.Мядаг