“Хүчирхэг монголын төлөө” өдөрлөгт амжилттай оролцлоо

Хуучирсан мэдээ: 2018.09.04-нд нийтлэгдсэн

“Хүчирхэг монголын төлөө” өдөрлөгт амжилттай оролцлоо

“Хүчирхэг монголын төлөө” өдөрлөгт амжилттай оролцлоо

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Хүчирхэг Монголын төлөө” өдөрлөгийг паэрлифтингийн холбооноос 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр зохион байгууллаа.

Тус өдөрлөгт нийслэлийн хүрээний спорт хороо, холбоо, аж ахуйн нэгж байгууллагууд, их дээд сургуулиуд зэрэг нийт 47 байгууллага оролцжээ.

Уг арга хэмжээнд ШШГЕГ-ын харьяа “Сүлд” биеийн тамир спортын хорооноос 20 гаруй тамирчин оролцож, иргэд, олон нийтэд хорооныхоо үйл ажиллагаа болон тамирчидын гаргасан амжилтын талаарх танилцуулга хийснээс гадна хүүхдүүдийн дунд хичээллүүлдэг секц, дугуйлангийн талаар мэдээлэл өгчээ.

Мөн энэ үеэр МУГТ, ОУ-ын мастер, эмэгтэй их мастер Т.Батчимэг, ОУ-ын мастер С.Билгүүн наршатрын үзүүлэх тоглолт хийсэн бол паэрлифтингийн шилдэг 28 тамирчны дунд зохион байгуулсан тэмцээнд Рио 2016 паралимпийн хүрэл медальт, МУГТ , паэрлифтингийн дэлхийн цомын аварга, “Сүлд” биеийн тамир спортын хорооны тамирчин Э.Содномпилжээ -105 кг-ийн жинд шахалтын төрөлд алтан медаль, ОУХМ М.Батбаяр -105 кг-ийн жинд суулт, шахалт, таталтын төрөлд мөнгөн медаль, +105 кг-ийн жинд суулт, таталтын төрөлд аймгийн хурц арслан Э.Ууганбаяр 1-р байр эзэлж, нийлбэр дүнгээр алтан медаль тус тус хүртэж, жиндээ Монгол Улсын рекордыг шинэчлэн баталсан байна.

Эх сурвалж: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗАР

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж