Ажил хаясан багш нарын ажлыг бид хийе

Хуучирсан мэдээ: 2018.09.04-нд нийтлэгдсэн

Ажил хаясан багш нарын ажлыг бид хийе

Ажил хаясан багш нарын ажлыг бид хийе

Ажил хаялт зарлаж буй багш нарт хандан ажил эрхлэхгүй байгаа багш нар “Бид ажлыг нь хийе” хэмээн өнөөдөр /2018.9.4/ мэдээлэл хийлээ. Тэд “Багшийн цалин бага гэдгийг мэддэг ч энэ мэргэжилд дурлаад сонгосон. Бид багш нар хичээлийн эхний өдөр ажил хаяж байгааг эсэргүүцэж байна. Хүүхдийн төлөө ажилладаг багш  нар ингэж болохгүй. Багш нар есдүгээр сарын 1-нд нээлт хийж, хүүхдүүдийг догдлуулчхаад ажил хаяж байгаа нь цаагуураа өөр учиртай байх. Багш нар цалингаа голоод ажлаа хаяж байгаа бол ажилгүй байгаа багш нар, багшлахыг хүсч буй хүмүүс нэгдээд  “Бид ажлыг нь хийе” хэмээн уриалж байна” гэлээ

Түүнчлэн багшлах эрхээ авсан, аваагүй, багшлах хүсэлтэй иргэд сошиал групп нээсэн бөгөөд одоогоор группт 240 гаруй хүн нэгдээд байгаа аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж