Онцгой байдлын албаны хэмжээнд тавьсан зорилт, зорилгынхоо биелэлт, 2018 оны эхний хагас жилд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж цэгнэх зорилгоор “Онцгой байдлын албаны удирдах ажилтны цугларалт”-ыг Хөвсгөл аймгийн Хатгал тосгон дахь Давтан сургалт, сэргээн заслын төвийн харьяа Гүний усны сургалтын төвд зохион байгууллаа.
Цугларалтад Онцгой байдлын ерөнхий газрын бүтцийн нэгжийн газар, хэлтэс, тасгийн дарга нар, төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын дарга, захирагч нар хамрагдсан юм.
Цугларалтаар ОБЕГ болон Онцгой байдлын байгууллагын бүсийн төвүүдийн 2018 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, дараагийн хагас жилд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг тодотгон, ирэх онд хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа зорилтыг хэлэлцлээ.
Мөн энэ үеэр удирдлагын манлайлал болон ослын үеийн удирдлага зохион байгуулалт сэдвээр танхимын сургалт, гүний усны аврах ажиллагаа, уснаас автомашин татан гаргах дадлага сургуулийг зохион байгууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ