Мьянмарын засгийн газар 2017 онд шашны цөөнх гэгддэг Рохинжа үндэстний амьдардаг Ражин мужид цэргийн ажиллагаа явуулах нэрийдлээр хүчирхийлэл үйлдэж, иргэдийг бөөнөөр нь устгаж хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа талаар сурвалжлахаар очсон Ройтерс агентлагийн сэтгүүлчдийг баривчлан хорьсон талаар мэдээлсэн.
Өдгөө 32 настай Ва Лоне, 28 настай Киау Сое Оо гэх сэтгүүлчдийг төрийн нууцад халдсан хэргээр Мьянмарын шүүх байгууллагаас долоон жилийн ял оноож байгаагаа мэдэгдээд байна.
Мьянмарын шашны цөөнх гэгддэг лалын рохинжа үндэстэн хавчин гадуурхагдаж, эх орноосоо дүрвэхэд хүрээд байгаа энэ үед НҮБ болоод бусад дэлхийн хүний эрхийн байгууллагууд энэ асуудалд анхаарлаа тавин ажиллаж байгаа юм. Энэ мэдэгдлийн дараа НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш шүүхийн шийдвэрээ эргэн харахыг Мьянмарын эрх баригчдаас шаардлаа. Тэрбээр Мьянмарын хүний эрх, хэвлэлийн эрх чөлөөг хүндэтгэн тэднийг нэн даруй суллахыг шаардаж байгаагаа илэрхийлсэн байна.
Мьянмарын цагдаагийнхан сэтгүүлчдийг 2017 оны арванхоёрдугаар сарын 17-нд нийслэл Рангүүнд байхад л баривчилсан юм.
Эх сурвалж: Reuters
Т.Мядаг
Холбоотой мэдээ