Өмнөд Солонгост хүн амын өсөлт буурч байна

Хуучирсан мэдээ: 2018.09.04-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгост хүн амын өсөлт буурч байна

Өмнөд Солонгост хүн амын өсөлт буурч байна

Өмнөд Солонгост хүн ам, жирэмслэлтийн хувь буурчээ. Энэ жилд өмнөх жилүүдтэй харьцуулахад маш их буурсан болохыг судлаачид тогтоожээ. Учир нь хангалтгүй тэтгэвэр, өр зээл болон эдийн засгийн сөрөг байдлууд уг асуудалд нөлөөлж байгаа болохыг тодорхойлсон байна.

Нэг эхээс төрөх дундаж хүүхдийн тоо энэ жил 0.96 хувьд хүрсэн нь түүхэндээ тохиож байгаагүй муу үзүүлэлт болохыг Сөүлийн үндэсний их сургуулийн профессор Лий Чул Хе тэмдэглэжээ. Тэрээр, “Солонгосчуудын дунд энэ асуудал гарцаагүй сэтгэлийн дарамт болох нь дамжиггүй. Мөн энэ хувь цаашид улам буурч болзошгүй” гэж онцолжээ. Түүний хэлж байгаагаар иргэд хөгшрөх тусам нийгмийн халамжийн зардлуудыг төлөх хүнгүй болж хоцрох талаар баримт дэлгэсэн байна. Сургуулийн анги танхим хоосрохын зэрэгцээ цөөхөн хүүхдүүд сургуульд суралцаж мөн Өмнөд Солонгосын цэрэг армийн тоо хангалтгүй хэмжээнд хүрч болзошгүй талаар онцолжээ.

Хүйсийн эрх тэгш байдлыг зохицуулах яамнаас Өмнөд Солонгост эмэгтэйчүүд 30 насандаа гэрлэж байгааг тодорхойлсон бөгөөд 31 настайдаа хүүхэдтэй болдог байна. Харин 1990 онд эмэгтэйчүүд 25 насандаа гэрлэдэг байжээ. Хэрэв тэд 32 настайдаа анхныхаа хүүхдийг гаргавал цаашид хүүхэдтэй болоход хүндрэлтэй байдаг талаар Өмнөд Солонгосын Эрүүл мэндийн яамнаас гуравдугаар сард гаргасан судалгаанд тэмдэглэсэн аж.

“Энэ бол гамшгийн хэмжээнд хүрч байна” гэж Сөүлийн үндэсний их сургуулийн профессор Лй Бонг Жоо мэдэгджээ.

Засгийн газраас энэхүү асуудалтай тэмцэхээр  2006-2018 оны хооронд 153 их наяд вонтой тэнцэх хөрөнгө зарцуулсан боловч амжилтгүй болжээ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хүүхдийн халамжийн зардлыг нэмэгдүүлснээр энэ асуудал шийдэгдэхгүй харин ажил болон гэр ахуйн орчинд хүйсийн эрх тэгш харьцааг тэнцвэржүүлж байж энэ асуудал шийдэгдэнэ, гэвч цаг хугацаа шаардлагатай болохыг онцолсон байна.

ЭХ СУРВАЛЖ: GUARDIAN
Г. МАНДАХ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж