Times “Оны онцлох хүн”-ээр Ангела Меркелийг нэрлэлээ

Хуучирсан мэдээ: 2014.12.27-нд нийтлэгдсэн

Times “Оны онцлох хүн”-ээр Ангела Меркелийг нэрлэлээ

 

Times сэтгүүл “Оны онцлох хүн”-ээр Германы канцлер Ангела Меркелийг нэрлэлээ. Түүний Европ тивийн аюулгүй байдлын төлөө бүтээсэн гавьяаг үнэлж оны онцлохоор нэрлэж буйгаа цохон тэмдэглэсэн байна. “Аюултай эрчүүдийн ертөнцөд зайлшгүй байх ёстой эмэгтэй бол Ангела Меркель” гэж Times дурьджээ.

 

“Украинд геополитикийн хямрал үүсч, хүйтэн дайны ирмэгт тулсан энэ үед Ангела Меркель Зүүн, Барууныг холбож, ойлголцол хүргэж чадсан гавьяа үнэлшгүй. Ангела Меркель бол дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэй, нөлөө бүхий улстөрч мөн” гэж Times түүнийг онцлох хүнээр нэрлэсэн шалтгаандаа дурьдсан байна.

 

Р.ГЭГЭЭ

Эх сурвалж: www.horom.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж