Хятадаас Орос руу өдөрт хагас сая боодол илгээмж гарч байгаа талаар AliExpress онлайн худалдааны компани мэдээлэв.
Хятадын энэ компани Оросын хэрэглэгчдэд зориулан орос хэлээр худалдааны сайт нээн ажиллуулснаар Оросын цахим худалдааны зах зээлд томоохон байр суурь эзэлж чаджээ. Оросын 20 сая орчим хүн AliExpress компаниар үйлчлүүлдэг нь одоогийн байдлаар хамгийн өндөр үзүүлэлт юм. Хятадын онлайн худалдааны бусад компаниуд ч ОХУ, Европын боомт хотуудад агуулахаа барьж, өөрсдийн сүлжээ дэлгүүрүүдээ нээх болсон нь тэндхийн оршин суугчид Хятадын бараа бүтээгдэхүүнийг сонирхож байгаагийн илрэл юм.
Эх сурвалж: CCTV
Холбоотой мэдээ