Эртний нууцлаг домог, соёл уламжлалаа хадгалж үлдсэн ч технологи, хөгжлөөрөө хэтэрхий хурдан урагшилж буй япончуудын тухай бас нэгэн сонирхолтой мэдээлэл. Та энэ зургуудыг хараад гайхаж байгаа байх. Магадгүй фотошоп гэж бодож байна уу. Эдгээр жимсийг Японоос өөр хаана ч олж харахгүй. Лийр, жүрж, тарвас гээд бидний хэзээ ч харж байгаагүй хэлбэр дүрс бүхий жимснүүд. Энэ гайхамшигтай нээлтийг тэд маш энгийнээр тайлбарладаг. Нууц нь ердөө хэлбэр гаргагч хэвэнд л байгаа гэнэ. Ийм хэвтэй байхад тарвасыг хүртэл зүрхэн хэлбэртэйгээр ургуулж болж байна. Найз охиндоо ийм бэлэг өгвөл романтик биш гэж үү.
Б.ТӨГС
Эх сурвалж: www.polit.mn