Хятадын соёл аялал жуулчлалын өдрүүд маргааш эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2018.09.04-нд нийтлэгдсэн

Хятадын соёл аялал жуулчлалын өдрүүд маргааш эхэлнэ

Хятадын соёл аялал жуулчлалын өдрүүд маргааш эхэлнэ

“Хятад орныг танин мэдэх нь” сэдэвт Хятад, Өвөр Монголын соёл аялал жуулчлалын өдрүүд Улаанбаатар хотод маргааш эхэлнэ. Энэ удаагийн арга хэмжээг хоёр улсын Элчин сайдын яамд, Хятадын төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл болон хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа юм.

Хятад Монголын хүмүүнлэгийн харилцаа хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, Хятадын соёлтой танилцах, хоёр талын найрамдлыг зузаатгах зорилготой тус энэхүү өдөрлөг маргааш БНХАУ-ын орчин үеийн 10 шилдэг уран сайхны киногоор эхлэх бөгөөд албан ёсны нээлтийн ёслол 19 цагт Тэнгис кино театрт болно. Энэхүү соёлын өдрүүдийн хүрээнд Хятадын киноны өдөрлөг, аялал жуулчлалын салбарыг танилцуулах арга хэмжээ, ядуурлыг бууруулсан туршлага солилцох үзэсгэлэн, Хятадын уламжлалт гар урлал болон биет бус соёлын өвийн үзэсгэлэн, Өвөр Монгол, Сычуаний соёлын инновацийн үзэсгэлэн, ардын уламжлалт анагаах ухаан, эм бэлдмэлийн яармаг зэрэг олон талт арга хэмжээ, үйл ажиллагаа зохиогдох юм. Мөн Өвөр Монголын эмч нар Монгол улсын иргэдэд үнэ төлбөргүй үзлэг оношлогоо хийж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх юм байна.

 Эх сурвалж: CCTV

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж