Цахилгаанаар ажиллах автомашиныг олноор үйлдвэрлэх 3D хэвлэгч төхөөрөмжийг БНХАУ-ын “WE Solutions” компани зохион бүтээж, Шанхайн томоохон компанийн инженерүүдтэй хамтран үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр ажиллаж байна. “Shanghai Alliance Investment” компанийнхны үзэж буйгаар, энэхүү технологид тулгуурлан үйлдвэр байгуулбал жилд 10 мянган ширхэг цахилгаан автомашин үйлдвэрлэх боломжтой аж.
Агаарын бохирдлоос улбаалан байгальд ээлтэй, цахилгаанаар ажилладаг автомашины хэрэглээ Хятад улсад жилээс жилд өсөж байгааг ажиглагчид онцлолж байгаа бөгөөд ийм тээврийн хэрэгслийг олноор үйлдвэрлэх, зах зээлд гаргах хэрэгцээ ч нэмэгдсээр байгааг тус компанийнхан мэдэгдэж байна.
Эх сурвалж: CCTV
Холбоотой мэдээ