БНХАУ-ын ардын чөлөөлөх армийн хүч, аюулгүй байдлыг хамгаалах салбарт гарсан ололт, технологийн дэвшлийг BBC гурван минутын бичлэгт багтаан харуулсныг “Business Insider” уламжлав.
Тавдугаар үеийн “Chengdu J-20” сөнөөгч онгоц, “Shenyang J-16” шумбагч, “Chengdu J-10” шүүрэгч онгоц, “Xian H-6K” бөмбөгдөгч зэрэг сүүлийн жилүүдэд тус улсын агаарын цэргийн салбарт туршсан шинэ, өндөр хүчин чадал бүхий техникүүдийг дээрх бичлэгт танилцуулсан байна. Уг бичлэгийг өнгөрсөн наймдугаар сарын сүүлчээр агаарын тээврийн компаниудын зарим чиглэлд нисэх онгоцонд үзүүлж, удалгүй “Youtube” сүлжээнд байршуулсан юм.
Эх сурвалж: CCTV
Холбоотой мэдээ