Азийн спортын наадамд Хятад улс дахин аваргалав

Хуучирсан мэдээ: 2018.09.04-нд нийтлэгдсэн

Азийн спортын наадамд Хятад улс дахин аваргалав

Азийн спортын наадамд Хятад улс дахин аваргалав

Азийн спортын наадамд Хятад улс 10 дахь удаагаа аваргаллаа. Индонезийн нийслэл Жакарта хотод болсон Азийн спортын 18-р наадамд Хятадын баг тамирчид 132 алт, 92 мөнгө, 65 хүрэл, нийт 289 медаль хүртсэн юм. Удаах байранд Япон, Өмнөд Солонгос улсууд шалгарч Индонез улс дөрөвдүгээр байранд орлоо. Азийн спортын дараагийн наадам 2022 онд БНХАУ-ын Ханжөү хотноо болох бөгөөд Жакартаагийн наадмын хаалтын ёслол дээр туг далбаа, бэлгэ тэмдгийг Хятад улсад шилжүүлэв.

2018 оны наймдугаар сарын 18-наас есдүгээр сарын 2-ны өдрүүдэд хүртэл Индонезийн Жакарта, Плембан хотод болсон тус наадамд Ази тивийн 45 улс орон, бүс нутгийн 10 мянга гаруй тамирчин 40 том төрөл, 67 салбар төрөл, 465 нэгж төрлийн тэмцээнд аваргын төлөө өрсөлдсөн юм.

 Эх сурвалж: CCTV

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж