БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо өнөөдөр Хятад Африкийн улсуудын дээд хэмжээний уулзалт эхэллээ. “Хятад ба Африк: Харилцан ашигтай хамтын ажиллагаагаар дамжуулан хамтын ирээдүйг цогцлоож, нягт харилцаа холбоог бүрдүүлэх нь” сэдэвтэй энэ удаагийн дээд хэмжээний уулзалт нь хамгийн олон орны удирдагч оролцож байгаагаараа онцлогтой юм.
Бээжин хотод хэдийнээ хүрэлцэн ирсэн Африкийн орнуудын төр, засгийн тэргүүн нар өнгөрөгч амралтын өдрүүдэд Хятадын талын өндөр дээд түвшний төлөөлөгчидтэй уулзаж, яриа хэлэлцээ хийсэн билээ. 2018 оны Хятад, Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын Бээжингийн дээд хэмжээний хурлын нээлтийн ёслол Хятадын АИХ-ын ордонд болж байгаа бөгөөд БНХАУ-ын дарга Ши Жиньпин илтгэл тавьснаар эхлэв. Дээд хэмжээний уулзалт хоёр өдөр үргэлжилнэ.
Эх сурвалж: CCTV
Холбоотой мэдээ