Хүүхэдтэй болохын тулд охиныг хулгайлсан гэж мэдүүлжээ

Хуучирсан мэдээ: 2018.09.04-нд нийтлэгдсэн

Хүүхэдтэй болохын тулд охиныг хулгайлсан гэж мэдүүлжээ

Хүүхэдтэй болохын тулд охиныг хулгайлсан гэж мэдүүлжээ

Дархан-Уул аймгаас таван настай охиныг гэрийнхээ гадаа тоглож байхад нь “Эгч нь зайрмаг өгье” хэмээн худлаа хэлж хулгайлсан хэрэг өнгөрсөн сард гарсан. Хэргийг нийслэлийн Хан-Уулын харьяат эрхэлсэн тодорхой ажилгүй П.Батсуурь гэгч эмэгтэй үйлдсэн бөгөөд түүнийг цагдан хориод байгаа юм.

Тэрбээр хүүхдийн ямар нэг зорилготойгоор авч яаваагүй, зүгээр л авч явсан гэж мэдүүлж байсан боловч цагдаад өгсөн мэдүүлэгтээ “Төрүүлсэн үр хүүхэдгүй, хүүхэдтэй болохын тулд охиныг дагуулж гэртээ ирсэн” гэж мэдүүлэг өгчээ. Түүнийг Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “Хохирогчийг хүүхэд гэдгийг мэдсээр байж хууран мэхэлж хулгайлсан” гэх үндэслэлээр яллагдагчаар татан, цагдан хорьж шалгаж байна.

Э.АРИУН 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж