Монгол Улс олон улсад анхны эмэгтэй балетын гоцлоочтой боллоо. Р.Булган нь өнгөрсөн дөрөвдүгээр сард Арабеск олон улсын балетын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн анхны эмэгтэй балетчин болсон аж. Тэрбээр ХБНГУ-д төрсөн бөгөөд ОХУ-ын Перм хотын бүжгийн сургуулийг төгссөн юм байна.
Р.Булган нь П.И. Чайковский нэрэмжит Пермийн дуурь бүжгийн театрын балетын гоцлооч болсон бөгөөд өчигдөр /2018.09.03/ алдарт "Хунт нуур" балетын хар, цагаан хунгийн дүрийг амжилттай бүтээжээ
А.АНИР