Оросын баячуудын хөрөнгө хэт арвижсаныг BBI зарлалаа

Хуучирсан мэдээ: 2018.09.04-нд нийтлэгдсэн

Оросын баячуудын хөрөнгө хэт арвижсаныг BBI зарлалаа

Оросын баячуудын хөрөнгө хэт арвижсаныг BBI зарлалаа

Оросын баячуудын хөрөнгө энэ 2018 онд 8,735 тэрбум ам.доллараар нэмэгдлээ хэмээн Bloomberg Billionaires Index (BBI) зарлалаа. Энэ онд хөрөнгө нь хамгийн их арвижсан хүнээр "Новатэк" компанийг үүсгэн байгуулагчийн нэг Леонид Михельсон тодорсон байна. Өнгөрсөн 2017 оны үзүүлэлтээр "Северсталь"-ийн эзэн Алексей Мордашов тэргүүлж байсан юм.

Энэ үзүүлэлтийг эзэмшиж буй компанийнх нь хувьцааны үнэлгээ, санхүүгийн тайланд үндэслэн гаргадаг.

BBI индексэд дэлхийн 500 хүнийг багтааснаас Оросын 23 иргэн байгаа ажээ.

Энэ оны индексээр Леонид Михельсоны хөрөнгө он гарсаар 3,63 тэрбум ам.доллараар нэмэгдэж 20,3 тэрбумд хүрчээ. Хоёрдугаар байрт Алексей Мордашов, гуравдугаарт, НЛМК-ийн эзэн Владимир Лисин, дөрөвдүгээрт, "Норникель"-ийн Владимир Потанин, тавдугаарт, "Еврохима" болон СУЭК компанийн эзэн Андрей Мельниченко нар багтжээ.

Харин он гарсаар хөрөнгө нь хамгийн их үнэгүйдсэн хүн бол Искандер Махмудов юм. Түүний УГМК болон "Трансмашхолдинг"-т эзэмшдэг хөрөнгө нь 2,26 тэрбум ам.доллараар багасаж 4,21 тэрбум болжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж