Ньюс хөтөч: АМГТГ “Эко алтан Заамар” ХХК-ны талд үйлчилж байгаа талаар мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2018.09.04-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: АМГТГ “Эко алтан Заамар” ХХК-ны талд үйлчилж байгаа талаар мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: АМГТГ “Эко алтан Заамар” ХХК-ны талд үйлчилж байгаа талаар мэдээлэл хийнэ

ЦАГ АГААР 

 Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. 21-23 градус дулаан байна

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00

  • Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон УИХ-ын гишүүн, Монголын хоккейн холбооны ерөнхийлөгч Б.Жавхлангийн урилгаар Дэлхийн хоккейн амьд домог, ОХУ-ын хоккейн холбооны Ерөнхийлөгч, ДУМ-ын гишүүн Владислав Третьяк  Монгол Улсад айлчилж байна. Уг үйл ажиллагаа Туушин зочид буудлын Сүлд танхимд болно

09.40

  • "Мандал даатгал" ХК анхдагч зах зээлийн арилжааны захиалгын нээх ёслолын үйл ажиллагаа Монголын хөрөнгийн биржийн байранд болно.

10.00

  • Хүчирхийллийг зогсооход хүн бүрийн оролцоо, уриалга хэрэгтэй. Бид нэг дэлхийд нэг нийгэмд амьдарч байхад хүний, өөрийн асуудал гэж байх ёсгүй! Арга хэмжээ Засгийн газрын 11-р байр, хурлын “дугуй танхим”-д болно.
  • Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор Эрүүл мэндийн яам, Сингапурын Темасекийн сан хамтран 2017-2018 онд Монгол Улсын нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлэх чиглэлээр 140 хүнийг Сингапур улсад сургасан. Эрүүл мэндийн яамны 215 тоот хурлын танхимд хөтөлбөрт хамрагдсан хүмүүсийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хүлээн авч уулзана. Утас: 99179899, 86885060

11.00 

  • Хууль хүчнийхэн болон алтны компаниуд Заамар сумын удирдлага болоод ард иргэдийг удаа дараалан дарамтлах болсон талаар мэдээлэл хийнэ. Мөн АМГТГ “Эко алтан Заамар” ХХК-ны талд үйлчлэн БОАЖЯ-аас гаргасан саналыг үл хэрэгсэж байгаа асуудлаар мэдээлэл хийнэ. Холбоо барих утас: 91911692, 99817128
  • Монголын соёлын ажилтны хөгжлийн эрин холбооноос энэ сарын 8,9 нд соёлын төвийн ажилтануудын их хурлыг зохион байгуулах талаар үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ

11.40

  • Монголын урчуудын эвлэлээс санаачлан зохион байгуулж буй “Улаанбаатар 2018” Олон Улсын Дүрслэх урлагийн наадмын нээлтийн арга хэмжээ Яармаг нисэхийн зам дагуу Морин тойруулгын талбайд болно. Наадам 09 сарын 05-наас 12-ны хооронд үргэлжилнэ. Энэ хүрээнд болох дараах үзэсгэлэнгүүдэд та бүхнийг урьж байна.

12.00

  • MN-Мэдээллийн төвд Баянзүрх дүүргийн Цагдаагийн II хэлтсийн цагдаа нар хууль бус үйл ажиллагаа явуулж ард иргэдийг хохироож байгаа талаар иргэд мэдээлэл хийнэ.

14.00

  •  Баянзүрх- Сүхбаатар –Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд УИХ-ын гишүүн Д.Мурат болон сэтгүүлч Д.Майцэцэг нарт холбогдох шүүх хурал болно. Холбоо барих утас: 88045557
  • “Монголын нууц товчоог дэлхийд түгээе” сангаас “Монголын Нууц Товчоо”-г дэлхийн түгээмэл хэл болох дэлгэцийн бүтээл – motion illustration төрлөөр кино бүтээжээ. Нээлт Тэнгис кино театрт болох бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга оролцоно. Бүтээлийг нээлтийн өдөрлөгийн хүрээнд 9-р сарын 4, 5, 6-ны өдрүүдэд Тэнгис кино театрын 3 танхимаар 10:20, 11:30, 12:40 цагуудад тус тус олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлнэ.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж