Газрын тосны үнийн савлагааг Трамп удирдаж байна | News.MN

Газрын тосны үнийн савлагааг Трамп удирдаж байна

Газрын тосны үнийн савлагааг Трамп удирдаж байна

Газрын тосны үнийн савлагааг Трамп удирдаж байна

Хар алт гэгдэх газрын тосны үнэ өчигдөр /2018.09.03/ дэлхийн хөрөнгийн бирж дээр өссөн үзүүлэлттэй байна. Гэхдээ ирэх арваннэгдүгээр сараас Иранд АНУ-ын тавьсан хориг хэрэгжиж эхлэх үед байдал орвонгоороо эргэж болохыг эдийн засагчид сануулж эхэлжээ.

Газрын тосны салбарт хамгийн томд тооцогддог байгууллага бол ОПЕК. 1960 онд байгуулагдаж 1961 оны нэгдүгээр сараас албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн Газрын тос экспортлогч орнуудын байгууллагын /ОПЕК/ Брент стандарт нь дэлхий дахинаа газрын тос худалдан авалтад нөлөөлдөг шалгуур юм. ОПЕК нь дэлхийн газрын тосны хэрэглээний гуравны хоёрыг хангадаг бөгөөд газрын тосны экспортын салбарын гол тоглогчдын нэг билээ.

Нэг баррел ам.доллартай тэнцэх "Брент" газрын тосны үнэ ханш

Өчигдөр ОПЕК-ын үйлдвэрлэдэг Брент чанарын стандартыг хангасан газрын тос нэг баррел нь 78.14 ам.долларт хүрсэн бол АНУ-ын газрын тос WTI 69.90 ам.доллартай байжээ. Энэ бол сүүлийн хоёр долоо хоногт Брент чанарыг хангасан ОПЕК-ын газрын тосны үнэ ханш даруй 10 хувиар өссөн үзүүлэлт аж.  АНУ-ын тавьсан хориг Ираны экспортод нөлөөлж эхэлсэн нь  бөгөөд ирэх арваннэгдүгээр сард хүндээр мэдрэгдэж болзошгүйг эдийн засагчид таамаглаад байна. Учир нь АНУ-ын Ираны газрын тосны экспорт болон банк санхүүг хязгаарлах хориг хэрэгжиж эхлэх юм. ОПЕК-т Иран улс нь голлох байр суурь эзэлдэг бөгөөд хэрэв дэлхийн томоохон улс орнууд газрын тос худалдан авалтаа зогсоовол эдийн засагт хүндээр тусах нь лавтай.

Гэхдээ одоогийн байдлаар дэлхийн зах зээлд газрын тосны нөөц хангалттай байгаа талаар албаны эх сурвалжууд мэдээлж байна. ОПЕК нь өдөрт 220 мянган баррел үйлдвэрлэж зах зээлд нийлүүлдэг бөгөөд өнгөрсөн наймдугаар сард 32 сая баррел нийлүүлсэн гэх тоо баримтыг Ройтерс агентлаг мэдээлжээ.

Гэхдээ зарим судлаачид БНХАУ болон Европын холбоотой АНУ-ын зарласан худалдааны дайн тогтсон хэлэлцээрт хүрэхгүй газрын тосны эрэлтэд нөлөөлж улмаар үнэ ханшийг бууруулж ч магадгүй гэнэ. БНХАУ-ын аж үйлдвэрлэл сүүлийн нэг жилд буурч, экспортын хувь нь улам багассаар байгаа билээ.

“Энэ бүх үзүүлэлт болон сөрөг талууд газрын тосны үнэ ханш, эрэлт болон нийлүүлэлтэд хэрхэн нөлөөлөх талаар тодорхойлоход арай эрт байна” хэмээн мэргэжилтнүүд дүгнэсэн.

 

Түүнээс гадна бас нэгэн эрсдэл дагуулж болзошгүй мэдээлэл нь Япон улсын томоохон түлш шатахуун борлуулдаг компаниуд Иранаас боловсруулагдаагүй газрын тос авахаа болих талаар мэдэгдэж эхэлжээ. Учир нь Японы Засгийн газрын эрх баригчид АНУ хориг тавих вий гэж эмээснээс болж уг шийдвэрийг гаргасан хэмээн улс төрийн ажиглагчид таамаглаж байгаа аж. Япон ирэх аравдугаар сараас эхэлж Иранаас боловсруулагдаагүй газрын тосны худалдан авалтаа зогсоохоор төлөвлөсөн бололтой. Яг үүнтэй цэрэгцэн БНХАУ АНУ-ын тавьсан хоригийг үл тоож, Ирантай эрчим хүч, түлш шатахууны салбарт бизнесийн харилцаа холбоогоо үргэлжлүүлэх сонирхолтой байгаагаа мэдэгдээд буй.

Тэгвэл дэлхий дахинд болж буй газрын тосны үнийн өсөлт мөн болж буй асуудлууд Монгол Улсад хэрхэн нөлөөлөх бол.

Монгол Улс шатахуунаа бараг 100 хувь  ОХУ-аас хангадаг. ОХУ бусад орнуудаас газрын тос худалдан авдаггүй харин ч олборлож, боловсруулж, худалдан борлуулдаг. Тиймдээ ч ОХУ дотоодын түлш шатахууны хэрэглээгээ бүрэн хангаж чаддаг. Гэхдээ ирэх арваннэгдүгээр сард АНУ-ын гаргасан хориг Иранд үйлчилж эхэлбэл дэлхийн улс орнууд газрын тосны хэрэглээгээ өөр улс орноос худалдан авах хэрэгтэй болно. Тэр улсууд нь ОХУ болон Саудын Арабын орнууд. АНУ дотоодын хэрэглээгээ хангахын тулд ОХУ-аас боловсруулагдаагүй газрын тос худалдан авах төлөвтэй байгааг нь олон улсын шинжээчид таамаглаж байна. Хэрэв ОХУ-д эрэлт ихэсвэл газрын тосны үнэ одоо байгаагаас өсч магадгүй. ОХУ-д үнэ өсвөл Монголын нефтийн салбарт доргилт өгч болзошгүй. Гэвч ОХУ-ын түлш шатахуун чанарын шаардлага хангадаггүй талаар Европын холбооны төлөөлөгчид гомдоллож байсан удаатай.

Г. МАНДАХ

"Болор дуран"-аар шалгав.

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

KKK 2018-09-04 76.21.193.134

GAZRIIN TOS GEJ BALAIRJ BAIHAR TESLA G ORUULJ IRJ BATTERY CAR TAI BOLOH ALHAM HIIMEER YUM. OT BAIAN ZES BAINA ASUUDAL BAIHGVI SHDE UG NI. MANAIHIIG GAZRIIN TOS OLBORLOH GEED BAISAAR ELECTRIC VEHICLE STANDART BOLLOO.

Зочин 2018-09-04 66.181.168.81

Манайхан өчигдөр 2 хуваагдаад 1 нь цагаан ордны гадаа, нөгөө хэсэг нь кремлийн гадаа жагсах байж дээ. Ямар ч эрх мэдэлгүй, дусал бензин үйлдвэрлэдэггүй Засгаасаа нэхэж байхаар.

Unen 2018-09-04 202.126.89.119

Shuud ytgaar ni bish erunhii ugluurgaar ni haraldaa trumpaas l shaltgaallj bga bz dee

Тоогий 2018-09-04 202.21.116.142

Хэ хэ Трамп удирдаад байгаа талаар ямар ч мэдээлэл байхгүй байна ш дээ. Ингэж хуурамч мэдээлэл тавихаа боль

Сэтгүүлч 2018-09-04 202.21.100.211

Чамаар уншуулах гэж тавьсан юм аа хахаха

Зочин 2018-09-04 211.36.142.236

Erguu ats. Horig tavihaar damjuulaad udirdaj bgaa biz dee. Ternees tud bolgo gej udirddaggui yum

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж