Төрийн буруугаас 18 сургууль, цэцэрлэг ажиллахгүй байна | News.MN

Төрийн буруугаас 18 сургууль, цэцэрлэг ажиллахгүй байна

Төрийн буруугаас 18 сургууль, цэцэрлэг ажиллахгүй байна

Төрийн буруугаас 18 сургууль, цэцэрлэг ажиллахгүй байна

Урсгал засвараа хийгээгүй, багшлах эрхийн зөвшөөрлөө аваагүй зэрэг шалтгаанаар энэ сарын 1-нд хичээлээ эхэлж чадахгүйд хүрсэн 18 сургууль, цэцэрлэг байгааг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар зарласан. Тэдний төлөөлөл болох 164 дүгээр цэцэрлэг, 47 дугаар сургуулийн засварын ажил ямар шатанд яваа, хүүхдүүд хэзээ хичээлдээ орох талаар бид сурвалжиллаа.


ЗАСВАРЫН АЖИЛ ХЭЗЭЭ ДУУСАХЫГ САНХҮҮЖИЛТ ГАРГАЖ БУЙ ГАЗРААС АСУУ

Биднийг очиход 164 дүгээр цэцэрлэгийн хашаанд хүүхдүүд тоглож байв. Харин цэцэрлэг дотор нам жим байлаа. Өрөөнүүдийн хаягаар хайж явсаар эрхлэгчийн өрөөнд оров. Тус цэцэрлэгийн эрхлэгч Б.Нэргүйгээс цэцэрлэгийн урсгал засвар хэзээ дуусч, хүүхдүүд цэцэрлэгтээ хэзээ ирж болохыг асуулаа. Тэрбээр “Манай цэцэрлэгийн урсгал засвар эхлээгүй байна. Санхүүжилт гээд 40 сая төгрөг ороод ирвэл өнөө маргаашгүй засварын ажлаа эхэлнэ. Тиймээс хэзээ урсгал засвар эхлэхийг санхүүжилт гаргаж байгаа газраас нь нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Захирагчийн ажлын албанаас асуу. Тэд илүү дэлгэрэнгүй зүйл хэлэх байх. Би үүнээс өөр зүйл хэлж чадахгүй” гэлээ.

ЗАСВАРЫГ ЭНЭ САРЫН 10-НД ДУУСГАНА

Харин 47 дугаар сургуулиар ортол будагны хурц үнэр, төмөр харшиж, мод хяхтнах чимээ угтав. Засварын ажил ид өрнөж байв. Угтагчаас урсгал засварын ажил хэзээ эхэлснийг лавлахад “Урсгал засвар наймдугаар сарын 20-ны үед эхэлсэн. Манай захирал дээр байгаа. Захирлаас тодорхой мэдээлэл авч болно” гэв. Ингээд 47 дугаар сургуулийн захирал Ч.Нармандахаас урсгал засварын ажил хэзээ дуусахыг тодрууллаа.


-Урсгал засварыг яагаад оройтож эхэлсэн юм бэ. Засварын ажил хэзээ дуусах вэ?

-Бид сургуульд ямар засвар хийх шаардлагатай байгаа талаарх хүсэлтээ Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамд өгдөг юм. Яам тендерт ялсан гэсэн мэдэгдлийг манай сургуульд засвар хийж байгаа компанид наймдугаар сарын 10-нд өгсөн юм билээ. Ингээд засвар хийж буй компани бичиг баримтын зарим ажил, гэрээ байгуулах зэрэг асуудалтай явсаар манай сургуулийн урсгал засвар наймдугаар сарын 24-нд эхэлсэн. Засварыг энэ сарын 10-нд дуусгах төлөвлөгөөтэй байна. Одоогоор зургаа хоног ажиллаад байна.

-Есдүгээр сарын 10-нд хичээл орохоор өнгөрсөн тав хоногийн хичээлийг хэрхэн нөхөх вэ?

-Манай сургууль 1600 сурагчтай. Тав хоногийн хичээлийг боломжоороо нөхөх болно. Хичээл эхлэх өдрийг аль болох наашлуулахаар бид шахуу ажиллаж, засварын ажлыг 22.00 цаг хүртэл хийж байна

-Урсгал засварт хэдэн төгрөг төсөвлөсөн бэ?

-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны сайдын тушаалаар манай сургуульд дээвэр, сантехникийн засварт 102.3 сая төгрөг төсөвлөсөн байдаг. Сантехникийн ажлыг 76.5 сая төгрөг, дээврийг 25.8 сая төгрөгөөр завсарлана. Дээврийг 2-3 хоногт засварлахаар төлөвлөж байгаа.

Урсгал засвар хийж амжаагүй, засварын ажил дуусаагүй цэцэрлэг:

  • Багануур дүүргийн 138-р цэцэрлэг
  • Сүхбаатар дүүргийн 54 дүгээр цэцэрлэг
  • Хан-Уул дүүргийн 121 цэцэрлэг
  • Хан-Уул дүүргийн 44 дүгээр цэцэрлэг
  • Баянгол дүүргийн 164 дүгээр цэцэрлэг
  • Баянзүрх дүүргийн 146 дугаар цэцэрлэг
  • Чингэлтэй дүүргийн 174 дүгээр цэцэрлэг
  • Чингэлтэй дүүргийн 18 дугаар цэцэрлэгүүд багтаж байна.

Урсгал засвар хийж амжаагүй, засварын ажил дуусаагүй сургууль:

  • Баянгол дүүргийн 47 дугаар сургууль,
  • Баянгол дүүргийн 47 сургууль
  • Баянзүрх дүүргийн 126 дугаар сургууль
  • Бянзүрх дүүргийн 53 дугаар сургууль
  • Чингэлтэй дүүргийн 102, 19 сургуулиуд байна.

Жил бүрийн намар цэцэрлэг, сургууль хүрэлцээгүйгээс олон хүүхэд гэртээ үлддэг. Гэвч байгаа хэдэн сургууль, цэцэрлэгийн засвар, өргөтгөлийн ажлаа хавар сургууль, цэцэрлэг амрахтай зэрэгцэн эхлүүлж болдоггүй юм уу, Ц.Цогзолмаа сайд аа. Мэдээж  тендерээ зарлаж, сонгон шалгаруулж, гүйцэтгэгчээ сонгосний дараа санхүүжилтээ олгох гээд төрийн ажил хууль, журмын дагуу явагдаж байгаа. Гэхдээ ядаж, сургууль цэцэрлэгийн асуудал дээр тендер нь оройтож зарлагдсан, санхүүжилт нь орж ирээгүй гэх шалтгаанаар цалгардуулж болно гэж үү. 18 сургууль, цэцэрлэгийн ард хичнээн хүүхэд, хэдэн аав ээжид асуудал үүсч байгаа бол. Муу дээрээ муухай, муухай дээрээ улцан гэдэг шиг байгаа хэдийнхээ засвар, шинэчлэлийг цагт нь эхлүүлж, цагт нь дуусгадаг баймаар. Үүнээс болж эцэг эхчүүд хүүхдээ харах хүн зохицуулах, хэдэн хүүхэд  цоожтой хаалганы цаана эрсдэлд орж байгаа бол. Тендер оройтож зарласан яамны буруу юу эсвэл санхүүжилтийг оройтуулсан Хотын захиргаа, нийслэлийн боловсролын газрын буруу юу. Хонх нь дугархаар дамар нь таг гэгчээр арайхийж зарлагдсан тендерийнх нь хөрөнгө мөнгийг шийдээд өгсөн бол 18 сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд өнөөдөр догдлол дүүрэн хичээлдээ ирэх байлаа.

Засвар, шинэчлэл нь дуусаагүй эдгээр сургуулийн хичээл нь засварын ажил дуусч, сургалтын үйл ажиллагаа эхэлсэн тэр үеэс хичээл нь эхэлнэ гэдгийг нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэл онцолсон юм. Өөрөөр хэлбэл, есдүгээр сарын 7-нд засварын ажил дуусч, 10-нд хичээл эхэлж, өнгөрсөн хоногийн хичээлийг амралтын өдрүүдэд нөхөж үзэхээр зохицуулах ажээ. Үүнтэй холбоотой тодорхой шийдвэрийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас удахгүй гаргах юм байна.

"Болор дуран"-аар шалгав.

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2018-09-04 66.181.178.29

Ene bolovsroliin yam, said butehgui nee

Энхбат 2018-09-04 203.169.50.136

Тендрийг заавал хавар сургууль тарсны дараа зарлах ямар хэрэгтэй юм.3сараас эхлээд ажлуудаа цэгцлээд холбогдох газрууддаа хүсэлтээ явуулаад 4сардаа багтаагаад сонгон шалгаруулалтаа хийлдээ.Тэгээд засварын ажлаа 6сарын 10 гэхэд эхэлж бай.

Зочин 2018-09-04 103.212.118.250

Яам тамгын газарт яаж чадалтай чадвартай улс байх билээ,төрийн дээр зайдагнасан намынхан төрийн албыг жаран тэрбумаар хар зах дээр зарчихсан шүүдээ,тэхлээр мөнгөтэй тэнэгүүд луйварчид л төрд шургалаа биздээ.

Зочин 2018-09-04 103.212.118.250

ТӨРИЙН БУРУУГААС БИШ,ТӨРИЙН ТОЛГОЙ ДЭЭР ЗАВИЛАН СУУСАН НАМЫНХАНЫ АВИЛГАЧИД,АР ӨВРИЙН ХААЛГАНЫ ХООЛНЫ САВНУУДЫН БУРУУГААС ГЭВЭЛ ҮНЭНД ОЙРТОХ БИЗ

Зочин 2018-09-04 43.243.161.23

Ajlaa hij chadahgui archaagui Zasgiin gazar ogtsor. Hurelsuh min naad suudal chini zugeer surjin darjin yum yarial bolchdog suudal bish tolgoi ajilladag hun ochdiin bas bolovsroltoi.

Зочин 2018-09-04 202.21.106.127

Төр гж манай дарга нарыг хэлжийнуу

зочин 2018-09-04 49.0.219.25

Хотын удирдлага үнэндээ муу ажиллаж бна.Бүгд ажлаа өгч огцор.

ЛДБАТДУЛАМ 2018-09-04 122.201.19.99

Энэ мэдээ нэгл үнэмшилгүй байна .Чингэлтэй дүүрэгт 102 ба 19 дүгээр сургууль гэж байдаггүй мэдээллийн эх сурвалжийг өгсөн ниислэлийн боловсролын газрын орлогч Дашдэмбэрэл гэгч юу ч мэддэггүй мал будлив уу эсвэл сурвалжлагч андуурав уу.

зочин 2018-09-04 202.5.205.5

Ажлаа хийж чадахгүй байж Их дээд сургуулиуд, Боловсролын хүрээлэн, Багш нарын мэргэжил дээшлүүлэх институт, яамны газрын дарга нараар хуучнаас нь дордуулан халж сольж байгаа Цогзолмааг зайлуулаач ээ. Бүр завхарлаа.

Зочин 2018-09-04 103.10.22.76

Цогзолмаа гэдэг сайд нэртэй энэ хүн үнэхээр санаанд хүрэхгүй юм. Томилсон багаа хараарай , 23-р сургуулийн үүрэг гүйцэтгэгч нь энэ намар 6 настай хүүхдийн элсэлт дээр ханцуй дотроо хичнээн мөнгө авав эцэг эхээс . Түүнийг шалгаж хөөгөөрэй

10 caya 2018-09-04 122.201.24.195

Нээх нуугаад яах бэ том сургуулиуд 10 сая хотын тевийн сургуулиуд 5 сая нэг хуухэд ороход. Эрхлэгч нь аваад хуваахаа хуваадаг байх

Irgen 2018-09-04 43.243.161.23

Er ni ene tendertei holbootoi asuudal yaagaad ingej udaashirdag ve gevel shat shatandaa bugd avilgal avah geed guriichihdeg nogoo muu yadarsan kompaniudiig deerelheed l. Barilgiin yaam bol bur garshsan shuu ene tenderiin budlian deer. Shalgana uuu!!!

Zochin 2018-09-04 66.181.187.79

Yag unen hellee

Иргэн 2018-09-04 43.243.161.23

Ene bol tsever ajliin hariutslagiin asuudal. Ajildaa setgeltei hun bol ali ert eniig zohitsuulah bsan ovol ni zurag tusluu belen bolgood havar tenderee zarlaad zun barilgiin sezon ehlenguut ajlaa ehluuleed namar ashiglaltand ogch bh yostoi. Zasag muu

кена 2018-09-04 59.153.114.80

ЛИВЕРПУЛЬ УЛС ГЭЭД ЯРИАД ЗОГСОЖ БАЙГАА БОЛОВСРОЛТОЙ САЙДТАЙ АРД ТУМЭН ШУУ ХУУКЭЭ

Зочин 2018-09-04 202.21.106.170

Бас Бүгд Найрамдах Япон Улс гэж онигоотсон байна лээ

Зочин 2018-09-04 202.179.25.42

Uvul tsas ordog

Зочин 2018-09-04 202.179.25.42

Uvul huiten ch bilu

Зочин 2018-09-04 202.4.248.66

Сайдаас нь эхлээд бүгдэд нь хариуцлага тооцох хэрэгтэй. Чадвартай чадалтай хүмүүсийг яам тамгын газарт ажиллуулмаар байна. Ард түмнийг хохироогоод дээр нь цалин аваад сууж болохгүй. Шударга байх хэрэгтэй байна.

Яаманд мэргэжилтэн болмоор байвал 10 сая газрын дарга 20 сая гээд ил юм билээ 2018-09-04 122.201.24.195

Бугд абилгалаар очсон менге л идэх бодолтой ажил бол менге идсэний дараа хийгдвэл аз

Зочин 2018-09-04 66.181.161.121

Өмдөө чирсэн авгай нар сайд хийхээр ингэдэг юм Угтаа бол эх хун эмэгтэй хүн нийгмийг илүү олж харах бүтэн зунжин юу ч хийж байсын

Зочин 2018-09-04 66.181.180.126

Цогзолмаа сайд арай өөрөөр ажиллаж чаддаггүй юмаа гэхэд мэргэжлийн хүмүүсээ дарамтлахгүй ажилламаар юм. Бас нэг мөнгө идэгч!

зочин 2018-09-04 202.170.80.25

тендер тодруулагч, ялагч 2 тал 2-уулаа наадамлаж хороо найруулж явсаар байгаад хугацаа алдсан байх өө. хичээл сургууль 9 сарын 1-нд эхэлдэг гэдгийг тэр хүмүүс өөрийн биеээрээ багаар бодоход 10-14 жил мэдэрсэн баймаар????

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж